Itgelt Cargo

Call Directions Contact the restaurant

Itgelt Cargo Карго болон Бараа материалын захиалга, Ложистик тээврийн үйлчилгээ

⚠️ ХЯТАДАД БУУДАЛД БУУХДАА ҮҮНИЙГ ЗААВАЛ АНХААРААРАЙ!Буудал сонгохдоо үнэд нь анхаардаг ч өрөөний цэвэрлэгээг заавал шал...
30/09/2026

⚠️ ХЯТАДАД БУУДАЛД БУУХДАА ҮҮНИЙГ ЗААВАЛ АНХААРААРАЙ!

Буудал сонгохдоо үнэд нь анхаардаг ч өрөөний цэвэрлэгээг заавал шалгаж байгаарай.

Яагаад гэвэл энэ зүгээр нэг сэрэмжлүүлэг биш.

📌 2026 оны 5-р сард Чэнду хотод сэтгүүлчид буудалд нууц камер ашиглан шалгалт хийхэд нэгэн буудлын ажилтан зочны алчуураар суултуур арчсаны дараа яг тэр алчуураараа ам зайлах аягыг арчиж, өөр нэг буудалд зочны хэрэглэсэн шүдний сойзоор аяга угааж байгаа нь бичигдсэн байна. Мөн аягыг ариутгаж өгөхийг урьдчилан хүссэн боловч бодит цэвэрлэгээнд ариутгал хийгдээгүй тохиолдол гарсан байна.

Энэ бол зөвхөн хямд буудлын асуудал гэж ойлгож болохгүй. 2018 онд Хятадын хэд хэдэн өндөр зэрэглэлийн буудлуудад ажилтнууд хэрэглэсэн алчуур, бохир хэрэгслээр аяга, угаалтуур, жорлон зэргийг цэвэрлэж байгаа бичлэг ил болж, холбогдох байгууллагууд шалгалт явуулж байсан.

🧳 Тиймээс өрөөндөө ормогцоо:

❌ Аяга, стаканыг шууд бүү хэрэглэ
❌ Данх, кофены аяга зэрэг аманд хүрэх зүйлсийг шууд ашиглахгүй байх
❌ Алчуур, ор дэрний даавууг шалгах
❌ Ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур, шүршүүрийг шалгах

✅ Аяга, стаканаа өөрөө дахин угааж/ариутгаад хэрэглэ
✅ Боломжтой бол өөрийн ариутгагч салфетка авч явах
✅ Цэвэрлэгээ хийлгэх бол аяга, алчуур, ор дэрний хэрэгслийг сольж, ариутгаж өгөхийг тодорхой хэлэх
✅ Өрөөг цэвэрлэсний дараа өөрөө дахин шалгах

“5 одтой буудал болохоор цэвэрхэн байгаа” гэж шууд итгэхээсээ илүү өөрөө шалгаад хэвших нь хамгийн зөв.

🛍 Худалдааны чатад ашиглах хятад хэллэгүүд📌 Материалын тухай • 这是什么材质?(Энэ ямар материалаар хийгдсэн бэ?) • 是纯棉的吗?(Цэвэр...
09/09/2026

🛍 Худалдааны чатад ашиглах хятад хэллэгүүд

📌 Материалын тухай
• 这是什么材质?
(Энэ ямар материалаар хийгдсэн бэ?)
• 是纯棉的吗?
(Цэвэр хөвөн үү?)
• 有弹性吗?
(Сунах уян хатан чанартай юу?)

⸻

📌 Хэмжээний тухай
• 有什么尺码?
(Ямар хэмжээ байгаа вэ?)
• 尺码偏大还是偏小?
(Хэмжээ нь томддог уу эсвэл жижигддэг үү?)
• 请推荐合适的尺码。
(Надад тохирох хэмжээг санал болгоно уу.)

⸻

📌 Өнгө, загварын тухай
• 有其他颜色吗?
(Өөр өнгө байгаа юу?)
• 实物和照片一样吗?
(Бодит бараа зурагтай адилхан уу?)

⸻

📌 Үнэ ба хөнгөлөлт
• 可以便宜一点吗?
(Жоохон хямдруулж болох уу?)
• 有优惠券吗?
(Хөнгөлөлтийн купон байгаа юу?)

⸻

📌 Хүргэлтийн тухай
• 什么时候发货?
(Хэзээ илгээх вэ?)
• 用什么快递?
(Ямар хүргэлтийн үйлчилгээ ашиглах вэ?)
• 大概几天能到?
(Ойролцоогоор хэд хоногт хүрэх вэ?)

🇲🇳2026оны 9сард Монгол улсын хил түр хугацаагаар хаах өдрүүд. 📦🚚📥🤗
05/09/2026

🇲🇳2026оны 9сард Монгол улсын хил түр хугацаагаар хаах өдрүүд. 📦🚚📥🤗

🚨🚨🚨Хятадад цагдаа болон яаралтай тусламж дуудах хэд хэдэн тусгай аппликейшн багц боломжууд байдаг.🚨1️⃣WeChat (Micro-Prog...
05/09/2026

🚨🚨🚨Хятадад цагдаа болон яаралтай тусламж дуудах хэд хэдэн тусгай аппликейшн багц боломжууд байдаг.🚨

1️⃣WeChat (Micro-Program / 小程序)
110 (公安 110): WeChat доторх хайлтан дээр "110" эсвэл тухайн бүс нутгийн цагдаагийн нэр (жишээ нь "内蒙古110" - Өвөр Монголын 110) гэж хайж "Mini Program"-ыг нь ашиглаж болно.
Онцлог: Текстээр чатлах, зураг болон бичлэг явуулах, өөрийн одоо байгаа байршлыг (GPS) шууд цагдаагийн газарт илгээх боломжтой. Хэлний бэрхшээлтэй эсвэл ярих боломжгүй аюултай нөхцөлд маш хэрэгтэй.

2️⃣国家反诈中心 (National Anti-Fraud Center)
Хятадын Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны апп.
Онцлог: Цахим болон утсаар залилуулахаас сэргийлэх, сэжигтэй дугаар болон гомдлыг цагдаад шууд мэдээлэх, тайлагнахад зориулагдсан.

3️⃣Газрын зургийн аппууд (Amap / 高德地图 эсвэл Baidu Maps)
Энэ нь тусдаа цагдаагийн апп биш ч, дотроос нь хамгийн ойр байгаа цагдаагийн хэсгийг (派出所 - Paichusuo) хараад, шууд байршил руу нь очих эсвэл тухайн хэсгийн шууд утсыг нь олох боломжийг олгодог.
Санамж: Эдгээр апп болон WeChat-ийн туслах хэрэгслүүдийг ашиглахад Хятад хэл эсвэл орчуулгын апп ашиглах шаардлагатай болно.
Copy

Хятад улсад хэрэглэгддэг гол аппуудыг өөрийнхөө хэрэглээгээр жагсаалаа.1. 微信 (WeChat) – Чат, дуудлага, төлбөр, худалдан ...
29/08/2026

Хятад улсад хэрэглэгддэг гол аппуудыг өөрийнхөө хэрэглээгээр жагсаалаа.

1. 微信 (WeChat) – Чат, дуудлага, төлбөр, худалдан авалт, бүх төрлийн үйлчилгээг нэгтгэсэн апп.

2. 支付宝 (Alipay) – Төлбөр хийх, такси дуудах, санхүүгийн үйлчилгээ, мини апп ашиглах.

3. 百度地图 (Baidu Map) – Газрын зураг, навигаци, такси дуудах, дэлгүүр, байгууллага хайх.

4. 高德地图 (Amap) – Навигаци, зам тэмдэглэл, бодит цагийн замын түгжрэл шалгах газрын зураг.

5. DeepSeek、豆包 – ChatGPT-тэй төстэй хиймэл оюун ухааны чат/туслах аппууд.

6. 美团、饿了么 – Хоол, хүнс, эм, дэлгүүрийн бараа захиалж хүргүүлэх апп.

7. 淘宝、拼多多、京东、得物 – Хувцас, цахилгаан бараа, гутлаас эхлээд бүх төрлийн шинэ бараа худалдаж авах цахим худалдааны платформууд.

8. 抖音 – Богино видео, шууд нэвтрүүлэг, онлайн дэлгүүр хэсэх Хятадын TikTok.

9. 小红书 – Амьдралын хэв маяг, гоо сайхан, аялал, бүтээгдэхүүний сэтгэгдэл хуваалцдаг Хятадын Instagram.

10. 去哪儿旅行、同程旅行 – Нислэг, галт тэрэг, зочид буудал, аялалын багц захиалах апп.

11. 铁路12306 – Хятадын галт тэрэгний билет захиалах албан ёсны апп (ямар ч нэмэгдэл төлбөргүй).

12. 百度 – Хайлтын систем, мэдээлэл, зураг, видео хайх (Хятадын Google).

13. 百度网盘 - Cloud storage апп.

14. 讯飞听见 – Дуу хоолойг бичвэр болгон хувиргах, орчуулах апп.

15. WPS Office – Word, Excel, PowerPoint баримт боловсруулах Office багц апп (Microsoft Office-той төстэй).

16. Pleco – Англи-Хятад толь, хятад хэл сурахад зориулсан иж бүрэн толь бичиг.

17. 固什词典 – Монгол-Хятад хэлний орчуулгын толь бичиг.

18. 百度健康 (Baidu Health) – Эрүүл мэндийн лавлах, өвчний шинж тэмдэг хайх, эмчтэй цахимаар зөвлөлдөх апп.

19. 58同城 – Байр түрээслэх, ажил хайх, гэр нүүлгэх, засвар үйлчилгээ, хуучин эд зүйлс зарах зэрэг орон нутгийн бүх төрлийн зарын самбар.

20. 美图秀秀 (Meitu Xiuxiu) – Гэрэл зураг засах, эффект нэмэх (Хятад Photoshop).

21. 喜马拉雅 (Ximalaya) – Аудио ном, подкаст, радиогийн нэвтрүүлэг, богино өгүүллэг сонсох платформ.

22. 快手 – Богино видео, шууд нэвтрүүлгийн апп (TikTok-той төстэй).

23. 携程旅行 (Ctrip) – Нислэг, зочид буудал, галт тэрэгний билет, аялалын захиалгын платформ.

24. 搜狗输入法 – Хятад, англи, монгол зэрэг олон хэлний текст оруулах гар (Keyboard) апп.

25. QQ – Мессеж, файл дамжуулах, бүлэг чат, тоглоомын платформ (Хуучнаар Yahoo-тай төстэй).

26. 滴滴出行 – Такси, хувийн машин, унаа дуудах апп.

27. 大众点评 – Ресторан, кафе, үзвэр, тоглоомын газруудын хаяг, үнэлгээ, шүүмж, утасны дугаар хайх.

28. 自如 – Өөрийн тавилгатай байрыг урт хугацаагаар түрээслэх апп.

29. 闲鱼 – Хуучин эсвэл шинэ бараагаа бусдад зарж, хямд үнээр худалдаж авах хэрэглэгч хоорондын платформ.

30. 微博 (Weibo) – Мэдээ, шуурхай пост, олон нийтийн хэлэлцүүлэг хийдэг Хятадын Twitter/X.

31. 爱奇艺 (iQiyi) – Кино, цуврал, телевиз, шоу нэвтрүүлэг үзэх видео стриминг апп.

32. 今日头条 (Toutiao) – Хэрэглэгчийн сонирхолд тохирсон мэдээ, нийтлэл, богино видео хүргэдэг олон нийтийн мэдээллийн апп.

33. QQ音乐 (QQMusic) – Хятад, солонгос, поп зэрэг дуу сонсох хөгжмийн стриминг апп (Spotify-тай төстэй).

34. 网易云音乐 (NetEase Cloud Music) – Хөгжмийн стриминг апп. Өөрийн плейлист үүсгэх, бусад хэрэглэгчдийн сонгосон дуунуудыг нээх, сэтгэгдэл үлдээх (QQMusic-тай өрсөлдөх).

35. 夸克 (Quark) – Хурдан хайлтын систем, ухаалаг хөтөч. Зар сурталчилгаа багатай, файл татах, PDF үзэх, шалгалтын хариу хайх зэрэг функцтэй.

36. 飞猪旅行 (Fliggy) – Нислэг, буудал, галт тэрэг, аялалын багц захиалах Алибаба группийн аялалын апп.

37. 知乎 (Zhihu) – Асуулт хариултын платформ. Мэргэжлийн болон сонирхолтой сэдвээр хэрэглэгчид асууж, хариулж, нийтлэл бичих (Хятадын Quora).

38. 哔哩哔哩 (Bilibili / B站) – Анимэ, комикс, тоглоом, хөгжим, vlog, боловсролын видео үзэх платформ.

39. 中国大学MOOC (Chinese University MOOC) – Хятадын шилдэг их сургуулиудын үнэ төлбөргүй онлайн хичээл, лекц, сургалт үзэх боловсролын апп.

40. 手机知网 (CNKI Mobile) – Хятадын академик нийтлэл, судалгааны өгүүллэг, дипломын ажил хайх албан ёсны апп.

41. 有道词典 (Youdao Dictionary) – Англи-Хятад, Хятад-Англи орчуулгын толь. Өгүүлбэр орчуулах, дуудлага сонсох, шалгалтын үг цээжлэх боломжтой.

42. 百度翻译 (Baidu Translate) – Хэлний бичвэр, дуу хоолой, зурагны текстийг олон хэл рүү орчуулах апп.

43. 腾讯视频 (Tencent Video) – Кино, цуврал, олон ангит кино, реалити шоу, хүүхэлдэйн кино үзэх томоохон видео платформ.

44. 河马剧场 (Hippo Theater) – Богино хэлбэрийн вертикал драм / олон ангит кино үзэх апп.

45. 大麦 (Damai) – Тоглолт, концерт, спорт тэмцээн, театрын үзвэрийн билет захиалах албан ёсны тикет платформ.

46. 优酷视频 (Youku Video) – Кино, цуврал, хөтөлбөр, богино видео үзэх Alibaba группийн видео платформ.

47. 芒果TV (Mango TV) – Хятадын Хунань телевизийн албан ёсны видео апп. Олон ангит кино, шоу нэвтрүүлэгээрээ алдартай.

48. 红果短剧 (Hongguo Short Drama) – Богино мини драм / олон ангит кино тоглуулдаг апп.

🌐 Ямар ч төрлийн жижиг том бараа бүтээгдэхүүний захиалга авна. Мөн карго ажиллуулж байгаа. Эрээнд таны өмнөөс яваад үзэж...
24/08/2026

🌐 Ямар ч төрлийн жижиг том бараа бүтээгдэхүүний захиалга авна. Мөн карго ажиллуулж байгаа.
Эрээнд таны өмнөөс яваад үзэж хараад захиалга хийгээд каргод тавьж өгнө өө.🤗 Хятадын цаана хотуудаас мөн бараа материал бүтээгдэхүүн судалж захиалж өгч болно шүү.🇨🇳➡️🇲🇳🚚
📥📦Карго том болон бөөний ачаанд түргэн шуурхай хамтран ажилна.

Address

China
Ulaanbaatar
0006

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97694191212

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Itgelt Cargo posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Itgelt Cargo:

Shortcuts

Share

Nearby restaurants