08/07/2016
Сайн байцгаана уу? Кофе сонирхогчидоо!
Та бүхний мэдлэгт дусал нэмж сэтгүүлч Ч.Ганжавхлан-гийн хичээлээс орууллаа.
Хууралтын талаар хамгийн буруу ойлголтын нэг жишээ бол “Ёооё ёстой янзын гоё хүчтэй чанга гашуун кофе байна шүү” гэж толгойгоо сэгсэрдэг явдал юм. За тэгвэл нэг асуулт асууя. Чанга кофе гэж ямар кофег хэлэх вэ ? Гашуун, түлэнхий амттай кофег хэлэх үү эсвэл каффейн ихтэй, сэргээх нөлөөтэй кофег хэлэх үү ?
Түр зуур энэ зурганд анхаарлаа хандуулцгаая. Бид Light /Бага/ Medium /Дунд/ Dark /Их/ French /Маш их/ хууралттай кофе гэж мэддэг бол энд арай нарийн зүйл бичсэн байна. Барриста, кофе хуурагч нарын хувьд энэ зурган дээрхи хэллэг түлхүү хэрэглэгддэг бол энгийн хэрэглэгчид энэ бүхнийг заавал нарийн мэдэх шаардлагагүй. Гэхдээ, ерөнхий агуулгаар нь харвал ногоон үрнээс эхлээд өнгөний хувирал шаргал, бор, тод бор, сүүлдээ бараг хар өнгөтэй болж байгааг харж болох байх. Тэгэхээр тусгай кофе хуурдаг машинд кофе хуурах явцад цаг хугацаа болон градусаас шалтгаалан өнгө, амт өөрчлөгддөг. Кофены жинхэнэ оригинал амт Medium болон City түвшний хууралттай кофенд агуулагддаг гэж мэргэжлийн хүмүүс үздэг юм. Энэ түвшний хууралттай кофены каффейн агуулах хэмжээ нь ч илүү хүчтэй байдаг.
Ташаа ойлголт – Бидний “Хүчтэй, гашуун, янзын” гэж яриад байгаа кофе нь ерөнхийдөө түлэгдэх шахсан, каффейны агууламж багатай /энэ утгаараа ерөөсөө хүчтэй биш/ кофе байдаг юм.
Энэ бүхэн л их төвөгтэй чухал биш мэт санагдаж болох ч үнэндээ хууралтын талаар энгийн мэдлэггүйгээр кофег зөв, өөртөө тохируулж хэрэглэж боломжгүй билээ. Бүтэн 4 бүлэг хичээл бичсэний дараа би кофены төрөл, сортын талаар ч дурьдаж амжаагүй байна шүү дээ.
Хууралтын талаар хамгийн буруу ойлголтын нэг жишээ бол “Ёооё ёстой янзын гоё хүчтэй чанга гашуун кофе байна шүү” гэж толгойгоо сэгсэрдэг явдал юм. За тэгвэл нэг асуулт асууя. Чанга кофе гэж ямар кофег хэлэх вэ ? Гашуун, түлэнхий амттай кофег хэлэх үү эсвэл каффейн ихтэй, сэргээх нөлөөтэй кофег хэлэх үү ?
Цаг гаргаж уншсанд баярлалаа, амжилт хүсье кофечид оо!