17/04/2024
-Оюун-Эрдэнэ маань сонгуулийн халуун +100 хэм хүрэх үеэр бантахдаа нөгөө гурвыгаа бариад хорьчихгүй шиг сэтгэлзүйн хямралаа Хэрогоо бараадаад даваасай.
-Номтойбаяр ид алалцаж байх мөчид нөгөө лаг машинтайгаа төрийн ордонд тулж зогсоод, Оюун-Эрдэнийг шанаадаад унагаачихгүй шиг сурталчилгаагаа дуусгаасай.
-Лу.Гантөмөр нэг шартаж зүүн хөл дээрээ босонгуутаа тэнцвэрээ олохгүй түргэдээд, чухам Женокийн өвөр дээр тамгатай тархитайгаа ойчоод, тэр чигтээ өврийн хүүхэд, өөхний булчирхай болчихгүй шиг тойргуудаа тойроосой.
-Доржханд дөрвөн талт малгай, дөнгөж оёдлоос гарсан монгол дээл, 82 угалзтай ээтэн гутал жийнгүүтээ Амарбаясгаланд хөх цэнхэр хадагны хамт хөөрхөн намаа барьчихгүй шиг сонгуулийн сүүлчийг харчихаасай гэсэн шүү юм бодсоор бөглөрөлтэй зам руугаа бөөвийтөл яваад орлоо доо. Тэгж байтал айлын аниа өнөө хэдийг минь өөрийнхөө нүүр хуудаст матарлачих вий гээд бас сахиастай. Уууг нь тогоо шанага, халбага аяга, будаа цайгаа аялуулж яваа санаатай, зүүн мөрөн дээрх чөөеө зүгээр суулгахгүй хэл ам татлах юм ааа ха ха. Энэ хэд маань ч тоглоомын талбай дээр үлдээчихсэн хэдэн хүүхэд шиг нүд цавчих зуур баян Базараа, аньсага амраах зуур Элбэгдорж, зовхи буулгах зуур Женок, сормуус хөдөлгөх зуур ах аа намайг авраарай болоод ангайлгаж байнооо, ай хорвоо чи хөөрхий хөвгүүдийн зовлонд цадах болоогүй юу энэ тэр....