29/07/2019
🧐Та мэдэх үү ❓ Кофег Монгол хэл бичигт Боргол гэж дууддагийг...
Кофе ☕️☕️☕️
Ихэнхи хүмүүс кофег 🇧🇷 Бразил улсад анх гарсан хэрэглэж эхэлсэн гэж яридаг. Гэвч үгүй юм. Бид танд кофены талаар мэдээллийг өгье.
Хамгийн анх кофег 🇪🇹Этиоп улс хэрэглэж байжээ.
Боргол буюу Кофе (англ. Coffee) гэдэг нь кофены буурцгийг (кофены модны үр) хуурж нүдсэн нунтганд буцалсан ус, ус хийж найруулсан хар хүрэн өнгийн ундыг хэлнэ. Кофе гэдэг үг нь араб хэлний каffa хэмээх үгнээс гаралтай. Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. 🚹 Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух☕️ ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана.
✔️✔️Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе юм. Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд 9 сарын дараа цэцэглэдэг, харин Робуста нь нам газар ургадг ба 11 сарын дараа цэцэглэдэг байна. Нийт хураан авч буй кофены 60-70 % нь Арабика,30-40 % нь Робуста байдаг. Робуста төрөл нь харьцангуй хямд бөгөөд Арабикагаас 40-50% илүү кофейн агуулна. Сайн чанарын Робустаг зарим эспрессод хольдог аж. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байв. Хамгийн хуучны 2 кофе нь Mocha болон Java юм байна.