MOZO FOOD

MOZO FOOD MOZO FOOD төслийн хүрээнд хөрөнгө оруулагчдад зориулсан гишүүнчлэл бүхий WISEMAN клубт тавтай морил.

“Blue Bull” зэрлэг нэрсний дарс маань Испаний Мадрид хотноо захиалсан гэр бүлд очлоо.
22/08/2024

“Blue Bull” зэрлэг нэрсний дарс маань Испаний Мадрид хотноо захиалсан гэр бүлд очлоо.

Blue Bull дарс маань Люксембург дахь банкируудад очлоо. Ирэх долоо хоногт Испани руу дарс маань очино.
13/08/2024

Blue Bull дарс маань Люксембург дахь банкируудад очлоо. Ирэх долоо хоногт Испани руу дарс маань очино.

2023 оны Хөвсгөлийн Ханхаас түүсэн зэрлэг нэрсний дарс.
05/08/2024

2023 оны Хөвсгөлийн Ханхаас түүсэн зэрлэг нэрсний дарс.

Дарс худалдан авсан хүмүүс маань зургаа илгээж эхэллээ.
24/07/2024

Дарс худалдан авсан хүмүүс маань зургаа илгээж эхэллээ.

Айлд номын цуглуулга, дарсны цуглуулга, уран зургийн цуглуулга байх ёстой гэнэ. Та мэдээж номын цуглуулгатай байх. Дарсн...
21/07/2024

Айлд номын цуглуулга, дарсны цуглуулга, уран зургийн цуглуулга байх ёстой гэнэ. Та мэдээж номын цуглуулгатай байх. Дарсны цуглуулгатай болж амжаагүй бол Монгол нэрсний дарснаас хоёрыг аваад хадгалаарай. Гэрт хүндэт зочин ирэх, баярт мөч тохиох, чухал хүнд бэлэг бэлдэх шаардлага үүсэх, гадны бизнесийн түншийг дайлахад таны болон эх орны нэр хүндийг өсгөх үнэ цэнэтэй шингэн эм бөгөөд эрдэнэ болой. Зэрлэг нэрс нь таримал нэрснээс 4 дахин өндөр антиоксидант агуулсан байдаг. Дарсны бөглөө сугалаад бөглөөгөө үнэртэхэд л ойн нэрс үнэртэнэ. Тэгээд дарсаа агаар сайн оруулж, хундагандаа эргүүлж байгаад хамар цоргисон үнэр багасах үед амсаад, аажуу ууж эхлэнэ. Ай даа Монгол газар нутаг минь уу. Ургадаг баялгийг зөв ашиглаж чадвал хүн ардаа тэтгэх бүх л зүйлийн ид шид бүгд буй ажээ. Ойн баялгаа зөв зохистой ашиглая, ой модоо хамгаалья!

Монголын урчуудын эвлэлийн болон олон улсын урлагийн шагналт зураач Адьяабазарын Чадраабалтай хамтран авьяаслаг уран бүт...
20/07/2024

Монголын урчуудын эвлэлийн болон олон улсын урлагийн шагналт зураач Адьяабазарын Чадраабалтай хамтран авьяаслаг уран бүтээлчийн 2024 онд бүтээсэн “Хөх зогдорт арслан- Бух” уран зургийг ашиглан хийж буй 2023 оны Хөвсгөл аймгийн Ханхаас органик аргаар түүж, нутгийн иргэдэд ажлын байр бий болгон, 10 жил ажиллаж гарган авсан жорын дагуу 11 сар нэрсэн/исгэсэн BLUE BULL нэрсний дарсыг та бүхэндээ толилуулж байна. Анхандаа Азийн Дарсны Клубийн хүсэлтээр хийж эхлэсэн бид тодорхой тооны дарсыг Монгол анд нөхөддөө амсуулах, гадны зочдоо дайлах, баяр наадмын бэлэг дурсгал болгон бизнесийн түншдээ талархлаа илэрхийлэх, гэр бүлийн онцгой үйл явдлыг тэмдэглэхэд нь энэхүү дарс ихэд тохирох юм байна хэмээн орон орны дарс сонирхогчдод бүтэн 1 сар амсуулсны дараа мэдсэн билээ. Хагас хуурай, 13 градус уг дарсыг бага зэрэг сэрүүнээр агаар сайн оруулсны дараа амсан, дангаар нь уун суухад хүмүүн таныг Хөвсгөлийн тайгт аваачин, эх орны онгон зэрлэг, зэлүүд дагшин байгалийн бүтээсэн тэргүүн зэргийн антиоксидантаар өөрийн биеэ тордож, эрч хүч нэмэн, оюуныг тань ойлголт болон мэргэн ухааны төгөлд урин оруулах увидастайг мэдрэх ажгуу.

MOZO FOOD төслийн хүрээнд хийгдэж буй “Blue Lips” нэрсний дарс бэлэн болж байна. 2022 оны 12 сард анхны дарснууд гараад ...
08/04/2024

MOZO FOOD төслийн хүрээнд хийгдэж буй
“Blue Lips” нэрсний дарс бэлэн болж байна. 2022 оны 12 сард анхны дарснууд гараад нэг сарын дотор зарагдаж дууссан. Хөвсгөлийн нэрсээр 10 жилийн туршлагатай багийн хайр, хөдөлмөр шингэсэн амархан халаадаг бас хурдан гардаг, архи болон вискинээс илүү эрүүл, өглөө хөнгөн сэрдэг, махтай хоолонд илүү зохицдог, хагас хуурай дарс гарсан шүү. Аваад хадгалбал хөрөнгө оруулалтын хамгийн сайн хувилбар. Үнэ нь хямд биш. Илүү тансаг хэрэглээ эсвэл дунд болон урт хугацааны хөрөнгө оруулалтанд илүү тохиромжтой. 5 сарын 01-с худалдаанд цөөн тоогоор гарна. Үнэ: 199’000 төг. Урьдчилсан захиалга: 99’000 төг. Зөвхөн 100 лонх дарсыг урьдчилсан захиалгаар зарна. Утас: 88772411

25/10/2022
Монгол айлын амьдралын чанарыг сайжруулах зорилготой MOZO FAMILY-ын нэг томоохон төсөл буюу Монгол улсын хүнсний хангамж...
15/10/2022

Монгол айлын амьдралын чанарыг сайжруулах зорилготой MOZO FAMILY-ын нэг томоохон төсөл буюу Монгол улсын хүнсний хангамж болон аюулгүй байдлын талаар 2016 оноос хойш “Гүрэн” дээд сургууль дээр Канадад төвтэй Хүнсний баяжуулалтын хүрээлэнгийн (International Food Fortification Institute) боловсруулсан зөвлөмжийн дагуу боловсруулсан Micronutrient буюу бичил шим тэжээлийн төсөл боловсруулсан. Мөн Монгол Улсад хийгдсэн Дэлхийн зөн байгууллагаас амжилттай хэрэгжүүлсэн нунтаг аминдэмийн төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлага болон 2018 оны 5 дугаар сарын 3-нд Монгол Улсын Их Хурлаар батлагдсан Хүнсний баяжмалын хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хүнсний салбарт MOZO FOOD, MOZO WELLBEING төслийг Швейцарийн хөрөнгө оруулалттай, олон улсын GAIN гэрчилгээ бүхий, НҮБ болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Билл болон Мелинда Гейтсийн зэрэг сангуудаас гадна дэлхийн хөгжиж буй олон орны Засгийн газартай хамтран ажилладаг Mirpain компанитай эхлүүлэхээр боллоо. Энэхүү төслийн хүрээнд бид дараахь 3 бүтээгдэхүүнийг Монголын бага насны хүүхдүүд, Монгол айлын гэр бүлийн гишүүдэд зориулан гаргахад бэлэн боллоо.
Үүнд:

1. Нярай, бага насны хүүхдүүд буюу 6 сараас 5 настай хүүхдүүдэд зориулсан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны зөвлөмжийн дагуу савласан 15 төрлийн аминдэм бүхий бэлэн хоолонд хольж хэрэглэх зориулалттай хуурай аминдэм.

2. Монголчуудын дунд хамгийн их дутагддаг D3 аминдэм бүхий 1кг-аар савласан гурил.

3. D3 аминдэмээр баяжуулсан АМАР+D3 талх.

(14 жилийн түүхтэй органик таргын хөрөнгөөр бүрсэн үл исэлдүүлэгч, химийн ямар ч найрлаггүй Амар брэндийг үйлдвэрлэгч “Табита” ХХК-тай хамтран ажиллана)

Монгол айлын эрүүл мэнд эрүүл хүнсээр баталгаажих болтугай!

Address

Ulaanbaatar

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when MOZO FOOD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share