17/11/2025
Гурвалжин будааны ашиг тус
Монголд шар айрагны нэр төрөлд цоо шинэхэн амт нэмэгдэж буй Buckwheat шар айрагны орц найрлагад багтах Гурвалжин будааны онцгой ашиг тус юу вэ?
Гурвалжин будаа буюу *buckwheat* нь дэлхий даяар эрүүл хооллолтын гол хэсэгт багтсан, шим тэжээлээр маш баялаг хүнс юм. Гаднаас нь харахад энгийн бордуу үр шиг боловч дотроо эрүүл мэндэд гайхалтай ашиг тустай бодисуудыг агуулдаг.
1. Гурвалжин будаа нь **глютен агуулаагүй** учраас улаан буудайн харшилтай болон глютен мэдрэмтгий хүмүүст хамгийн тохиромжтой хүнс юм. Энэ нь ходоод, гэдсийг ачаалалгүй ажиллуулж, хоол боловсруулах системийг тэнцвэртэй байлгадаг.
2. Энэ будаа **өндөр чанарын уураг** болон **амин хүчлүүдээр баялаг**. Тухайлбал, хүний бие өөрөө нийлэгжүүлж чаддаггүй “лизин”, “аргинин” зэрэг чухал амин хүчлүүдийг агуулдаг нь булчин нөхөн сэргээж, дархлаа бэхжүүлэхэд тус болдог.
3. Гурвалжин будаа нь **цусан дахь сахарын түвшинг тогтворжуулдаг**. Учир нь түүний нүүрс ус аажмаар задлагддаг бөгөөд энэ нь инсулины хэмжээ тогтвортой байхад нөлөөлдөг. Тиймээс чихрийн шижинтэй хүмүүс болон жингээ хянаж буй хүмүүст онцгой зөвлөдөг хүнс юм.
4. Гурвалжин будаанд агуулагдах **антиоксидант бодисууд** нь судасны ханыг уян хатан байлгаж, цусны эргэлтийг сайжруулна. Энэ нь цусны даралт ихдэх, судас хатуурах зэрэг зүрх судасны өвчнөөс сэргийлэх чухал үүрэгтэй. Мөн энэ будаанд агуулагдах **магни**, **төмөр**, **цайр**, **фосфор** зэрэг эрдэс бодисууд нь биеийн энерги нэмэгдүүлж, мэдрэлийн системийг тайвшруулж, нойрыг сайжруулдаг. Иймээс стресс, ядаргаа ихтэй хүмүүсийн хувьд ч тохиромжтой хүнс юм.
Хэрэглэх арга нь ч олон талтай байдаг. Тэгвэл шар айрагны орц найрлагад орсноор хоол боловсруулалтыг дэмжиж, таргалуулахгүй, харшил үүсгэхгүй, гэдэс цанхайлгахгүй гэх мэт олон ч давуу талтай. Нэг үгээр хэлбэл эрүүл мэндэд ээлтэй шар айраг гэж ойлгож болох юм. Техник технологи, шинжлэх ухааны эрин үед бид ч эрүүл мэндэд ээлтэй шар айргийг хэрэглэх боломж бүрдэж байна.
Гурвалжин будааны тансаг үнэр, тааламжит амтыг хослуулсан Buckwheat beer Монголд.