Nomiin Turees / Book Prokat /

Nomiin Turees / Book Prokat / Ном унших дуртай найз нартаа зориулж Номын Түрээс ээ нээлээ.

📚 Ном түрээс 7 хоног нь 5к📚 Сунгалт өдрийн 1000Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к📚Ном түрээсийн давуу талууд: 1. Цагтаа...
20/10/2025

📚 Ном түрээс 7 хоног нь 5к
📚 Сунгалт өдрийн 1000
Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к

📚Ном түрээсийн давуу талууд:
1. Цагтаа багтааж номоо уншина
2. Мэдээж эдийн засгийн хувьд хэмнэлттэй
3. 200 гариу нэр төрлийн Сүүлийн үеийн уран зохиол болон хувь хүний хөгжлийн номнуудаас сонголт хийн унших боломжтой.
4. Хариуцлагатай уншигч байх , Ном хурдан унших дадалд суралцана.

📚 Утас 80253883

📚 Жич: Та өөрийн уншихыг хүссэн номоо комментоор болон чатаар асуугаарай.

📚Жичийн жич: Номоо цэвэрхэн уншаарай найзуудаа😀
Nomiin Turees / Book Prokat /

📚 Ном түрээс 7 хоног нь 5к📚 Сунгалт өдрийн 500Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к📚Ном түрээсийн давуу талууд: 1. Цагтаа ...
26/11/2024

📚 Ном түрээс 7 хоног нь 5к
📚 Сунгалт өдрийн 500
Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к

📚Ном түрээсийн давуу талууд:
1. Цагтаа багтааж номоо уншина
2. Мэдээж эдийн засгийн хувьд хэмнэлттэй
3. 200 гариу нэр төрлийн Сүүлийн үеийн уран зохиол болон хувь хүний хөгжлийн номнуудаас сонголт хийн унших боломжтой.
4. Хариуцлагатай уншигч байх , Ном хурдан унших дадалд суралцана.

📚 Утас 80253883

📚 Жич: Та өөрийн уншихыг хүссэн номоо комментоор болон чатаар асуугаарай.

📚Жичийн жич: Номоо цэвэрхэн уншаарай найзуудаа😀
Nomiin Turees / Book Prokat /

Түрээсээр унших номын  танилцуулга №8 #Хотынүлгэрүүд Зохиолч: Л. ӨлзийтөгсЭнэ номны бүх өгүүллэг надад таалагдсан.  Тэр ...
27/02/2024

Түрээсээр унших номын танилцуулга №8

#Хотынүлгэрүүд

Зохиолч: Л. Өлзийтөгс

Энэ номны бүх өгүүллэг надад таалагдсан. Тэр дундаа "Гэрээслэл", "Нохойн үүр", "Хоёрхон алдаа", "Тэр хэн бэ?", "Гар" гэх өгүүллэгүүд нь сэтгэлийг минь илүү их хөдөлгөж булгилуулсан билээ. Тэдгээрээс онцолбол:

• Суутнуудын бодсон хэлснийг суутан бишүүд нь тэмдэглэн авдаг ч хэрэг болгох нь ховор /"Эрэгтэй, эмэгтэй"/
• Бурханы хэмээн өөртөө итгүүлэхийг хичээдэг “чөтгөрийн” гэмээр хүнд шалгуурт хүндэтгэлтэй ханд /"Эрэгтэй, эмэгтэй"/
• Хүмүүс нэг нэгэнгүйгээр амьдарч чаддаггүй ч нийтээрээ амьдарч бас чаддаггүй. Тиймээс гоёмсог байшин барьж өөрийгөө тусгаарладаг ч өөр бусдыгаа харах гэж цонх бүтээжээ. /"Гар"/
• Бурхан чөтгөр хоёрын дундаас төрсөн хүүхэд! Тийм шүү, мөнгө бол гарцаа байхгүй "Тэр хоёрын" хэлцлээс эсвэл хурьцлаас төрсөн. /"Гар"/
• Цоож айдсаас гаралтай. Тэр үед эндэхийн хүн бүхэн хаа ч ялгаагүй, хээр хөдөө эзгүй зэлүүд газар явж байгаад таарсан эхний айлдаа ороод л унд цай уугаад, амарч тухалж аваад, орон гэрээ орхин малдаа явсан гэрийн эздийн гайхам сайхан итгэлээр тухтайяа дайлуулж аваад л яваад өгдөг байж. Эзэд нь гэрээсээ холдоод, уул уул даван одсон хүнгүй гэрийн үнэтэй цэнтэй юм бүхэн ил. Аянчин хэчнээн ядуу байсан ч тэдгээрээс хумслах нь үгүй. Энэ бол Монгол газрын заншил. Тэр үед Монголд цоож байсангүй. Тэр үед Монголд айдас байсангүй учраас тэр. /"Гар"/
• Хэзээ нэгэн цагт ээждээ, эмээдээ, эр нөхөртөө хөтлүүлж байсан туяхан гар өнөөдөр өөр нэгэн жаахнаас жаахан гарын аврагч, аугаа их нөмөр түшиг нь болон хувирчээ. /"Гар"/
• Нураад уначихсан ханан дотор хүртэл хоргодох зай харагдсаар л байдаг. /"Гэрээслэл"/
• Хэний ч буруу байгаагүй юм аа... Арван долоон нас... арван долоон нас шүү дээ. Арав биш, хорь биш, арван долоо. Яг ч хүүхэд биш, арай ч том хүн биш. Бүхнийг мэдэрч, ойлгож эхэлсэн, бүхнийг хүлээн авахад бэлэн ч бүгдийг гараасаа алдаад юу юугүй үүрд үгүй хийчихэж мэдэх, юу ч хийхээс буцахгүй атлаа юу ч хийж чаддаггүй арван долоон нас... /"Хоёрхон алдаа"/

Түрээсээр унших номын танилцуулга №7 #ТООМЖИРГҮЙАМЬДРАХБЯЦХАНУРЛАГ САЙХАН АМЬДРАЛД ХҮРЭХ ЭСРЭГ ЗАМЗохиолч: Марк мэнсонТо...
26/02/2024

Түрээсээр унших номын танилцуулга №7

#ТООМЖИРГҮЙАМЬДРАХБЯЦХАНУРЛАГ САЙХАН АМЬДРАЛД ХҮРЭХ ЭСРЭГ ЗАМ

Зохиолч: Марк мэнсон

Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү гайхалтай номын зохиолч Марк Мэнсон бол өдөрт хоёр сая гаруй хандалттай markmanson.net цахим хуудсын эзэн, амжилттай бизнесмен, “Дижитал номад” нэрээрээ алдартай цахим нийтлэлч хүн билээ.
Түүний хоёр дахь ном болох Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг: Сайхан амьдралд хүрэх эсрэг зам хэмээх энэхүү номыг анх 2016 оны есдүгээр сарын 13-нд Харпер Коллинс хэвлэлийн газраас худалдаанд гаргажээ. Тус ном худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаанд Нью-Йорк Таймс сонины “Өөртөө туслах ном” бэстселлер жагсаалтад зургаадугаар байр, Вашингтон пост сонины “Уран зохиолын бус баримтат бүтээл” бэстселлер жагсаалтад есдүгээр байр, Торонто Стар сонины “Хувь хүний хөгжлийн ном” бэстселлер жагсаалтад тэргүүн байрт тус тус жагссан юм. Энэ ном өвдөлт, зовлонг чинь намдаахад зориулагдаагүй. Тэгээд ч та ингэх нь шударга гэдгийг мэднэ. Энэ ном бол ямар нэг агуу зүйл рүү хөтлөх хөтөч биш. Угаасаа тийм байж ч болохгүй. Агуу гэдэг бол бидний тархин дахь төөрөгдөл, бид өөрсдөдөө хүрэх ёстой гэж тулгасан нэг цэг, бидний сэтгэлийн Атланта юм.
Харин уг бүтээл өвдөлтийг багаж хэрэгсэл, зовлонг хүч, асуудлыг илүү дээр асуудал болгоно. Энэ чинь л жинхэнэ дэвшил. Үүнийг хэрхэн илүү, утга учиртай, илүү нигүүлсэнгүй, даруу төлөв зовохыг заах хөтөч гэж ойлгож болно. Хүнд ачаагаа үл тоон удаан ч гэсэн урагшлахыг, хамгийн их айдастай үедээ ч амар тайван байхыг, уйлж байхдаа ч нулимс руугаа хараад инээхийг заана. Энэ ном танд хэрхэн бий болгох, бүтээхийг биш, харин хэрхэн алдах, тавьж явуулахад сургана. Уг номыг уншсанаар та өөрийн амьдралдаа дахин бүртгэл явуулж, хамгийн чухлаасаа бусдыг арчин хаях болно. Энэхүү бүтээл танд нүдээ аниад гэдрэг унасан ч та зүгээр байх болно гэдэгт итгэхийг, харьцангуй бага зүйлд ач холбогдол өгөхийг, танд хичээхгүй байхыг заана.

Түрээсээр унших номын  танилцуулга №6 #АРЬСАНХҮРЭМТЭЙМАДОННАЗохиолч: САБАХАТТИН АЛИСабахаттин Али бол XX зууны Туркийн х...
25/02/2024

Түрээсээр унших номын танилцуулга №6

#АРЬСАНХҮРЭМТЭЙМАДОННА

Зохиолч: САБАХАТТИН АЛИ

Сабахаттин Али бол XX зууны Туркийн хамгийн агуу зохиолчдын нэг билээ. Тэрээр Арьсан хүрэмтэй Мадонна хэмээх хамгийн алдартай романдаа 1920-оод онд Берлиний бүжигчин ,зураач жүүд эмэгтэйд амьдралынхаа хамгийн агуу хайр сэтгэлийг зориулсан ч золгүй хувь тавилангийн эрхээр хайрт бүсгүйгээсээ хагацан одож буй залуу турк эрийн тухай өгүүлжээ.
Анх хэвлэгдэх үедээ төдий амжилт олоогүй энэ роман орчин цагт ер бусын амжилт олж, хамгийн өндөр борлуулалттай номын жагсаалтад байнга тэргүүлэх болсон цаад шалтгаан нь Сабахаттин Али Арьсан хүрэмтэй Мадонна романдаа хүний оршихуйн үндсэн асуудлыг хөндөж тавьснаас гадна гол дүрүүддээ сэтгэлийн гүнээс хандаж, хоёр өөр үндэстэн хүмүүсийн хоорондын хайр сэтгэлийг сэтгэлд хоногштол өгүүлсэнд оршино.
.. Тиймээс би заавал эр хүнд дурлах ёстой гэж боддог... Гэхдээ жинхэнэ эр хүнд... Огтхон ч хүчлэлгүйгээр намайг хойноосоо дагуулах эр хүнд... Надаас юу ч шаардалгүй , намайг хяналтдаа байлгах гэлгүйгээр , басамжлахгүйгээр хайрлах , хажууд минь байх эр хүнд...
Өөрөөр хэлбэл үнэхээр хүчтэй , жинхэнэ өгөөмөр сэтгэлтэй эр хүнд...

"Арьсан хүрэмтэй Моданна"

Түрээсээр унших номын  танилцуулга №5 #ҮЗЭХИЙНХЯЗГААРЗохиолч: Л. ӨлзийтөгсЯруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчил...
24/02/2024

Түрээсээр унших номын танилцуулга №5

#ҮЗЭХИЙНХЯЗГААР

Зохиолч: Л. Өлзийтөгс

Яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн намтарчилсан эсээний энэ ном өөрт тохиолдсон явдлуудаас ургуулан хувь чанарынхаа төлөвшил, уран зохиолыг хэрхэн ойлгож авснаа уншигчидтай хуваалцсан бүтээл юм. Буурьтай санаа, хувь дотоод ертөнцийн онцлогоор халгиж цалгин буй энэ эсээнүүдийн эзэн өөрийн тухай биш өөр нэгний тухай л хүүрнэж буй мэтээр зоримог, шуудхан бичсэнийг та олж харна. Зохиолч хүний уран сэтгэмжээр баяжиж, яруу найрагч хүний зүрхээр дамжин бидэнд ирж буй дээрх түүхүүдээс ямагт "чин сэтгэл" мэдрэгдэж байгаад уг номын үнэ цэнэ оршино.

Түвд хэлний илт өгүүлэх нэрийн тольд үхлийг "Үзэхийн хязгаар" гэж бичжээ. Гайхалтай хэлсэн байгаа биз? Үзэхийн хязгаар.....

Түрээсийн номнуудын танилцуулга №4 #АМЬДРАХУЙЗохиолч: ҮЙ ХУАХятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеий...
23/02/2024

Түрээсийн номнуудын танилцуулга №4

#АМЬДРАХУЙ

Зохиолч: ҮЙ ХУА

Хятадын хаа нэгтээ номын дэлгүүр таарвал та ороод орчин үеийн уран зохиолын эгнээг гүйлгээд нэг хараарай. Хавтсан дээрээ 余华 гэсэн ханз бүхий номууд нэлээд зайг эзлэн байх вий. Тэр хоёр ханз бол одоо таны унших гэж буй “Амьдрахуй” туужийн зохиолч Үй Хуагийн нэр юм шүү дээ.

Хятадын орчин үеийн уран зохиолын гол төлөөлөл Үй Хуа 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд Ханжөү хотод эмчийн гэр бүлд төржээ. 1977 онд дунд сургуулиа төгсөөд муждаа очиж таван жил шүдний эмчээр ажиллаад Бээжин хотод ЛүШюнь утга зохиолын сургуульд элсэв. 1983 оноос Ханжөү хотын соёлын ордонд ажилд орж, уран бүтээлийн замналаа эхлүүлснээр судлаач, шүүмжлэгчдийн анхаарлыг татаж эхэллээ.

Үй Хуа одоогоор дөрвөн роман, зургаан өгүүллэгийн түүвэр, эсээний дөрвөн ном туурвиснаас “Амьдрахуй”, “Ахан дүүс”, “Зүс борооноор хадах дуун” романууд нь хамгийн алдартай. Бидний сонгон танд хүргэж буй “Амьдрахуй” туужаар 1994 онд нэрт найруулагч Жан Имоу кино бүтээж Каннын кино наадмаас дөрвөн шагнал хүртсэн бол 1998 онд Италийн утга зохиолын ГрицанеКавур шагналыг хүртсэн юм. Түүнийг барууны хэвлэлүүд “Үй Хуа бол орчин цагийн Хятадын Бальзак, ЧарльзДеккинс” хэмээн тодорхойлсон ч түүний бичлэгийн арга барилыг хэн нэгэн зохиолчтой шууд хамаатуулж боломгүй өөрийн гэсэн тод өнгө аястай зохиолч билээ.

Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж.

📚 Ном түрээс 5 хоног нь 3к📚 Сунгалт өдрийн 500Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к📚Ном түрээсийн давуу талууд: 1. Цагтаа ...
21/02/2024

📚 Ном түрээс 5 хоног нь 3к
📚 Сунгалт өдрийн 500
Хоног хэтэрсэн тохиолдолд өдрийн 1к

📚Ном түрээсийн давуу талууд:
1. Цагтаа багтааж номоо уншина
2. Мэдээж эдийн засгийн хувьд хэмнэлттэй
3. 200 гариу нэр төрлийн Сүүлийн үеийн уран зохиол болон хувь хүний хөгжлийн номнуудаас сонголт хийн унших боломжтой.
4. Хариуцлагатай уншигч байх , Ном хурдан унших дадалд суралцана.

📚 Хаяг: БГДүүрэг 4р хороолол Модны 2. Утас 80253883

📚 Жич: Та өөрийн уншихыг хүссэн номоо комментоор болон чатаар асуугаарай.

📚Жичийн жич: Номоо цэвэрхэн уншаарай найзуудаа😀
Nomiin Turees / Book Prokat /

Түрээсийн номнуудын танилцуулга №3 Зохиолч: Кишими Ичиро Кога ФүмитакэЭнэ ном бол Фрейд, Юнг нартай эн зэрэгцэж «Сэтгэл ...
06/02/2024

Түрээсийн номнуудын танилцуулга №3



Зохиолч: Кишими Ичиро Кога Фүмитакэ

Энэ ном бол Фрейд, Юнг нартай эн зэрэгцэж «Сэтгэл судлалын гурван том магнат» хэмээн алдаршсан Алфред Адлерын үзэл санаа буюу Адлерын сэтгэл судлалыг «идэр залуу ба философич хоёрын харилцан яриа» хэлбэрээр тайлбарлан эмхэтгэсэн бүтээл юм. Өрнө дахинд үлэмж олон дагагчтай Адлерын сэтгэл судлал нь «Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ?» гэх философилог асуултад туйлаас энгийн хэрнээ маш тодорхой «хариулт»-ыг дэлгэн үзүүлдэг.
Амьдралд огт санаандгүй гартаа барьсан ганц ном маргааш өглөөнөөс эхлээд тэнгэрийн өнгийг эрс хувиргах мэт тийм учрал гэж байдаг.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Nomiin Turees / Book Prokat / posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Nomiin Turees / Book Prokat /:

Share

Category