Volunteer HUB

Volunteer HUB Монголын хамгийн анхны сайн дурынхны нэгдсэн төв, powered by Лантуун Дохио ТББ & Этүгэн Их сургууль

17/06/2025

Чимээгүй баатрууд❤️

Бидний хамгийн хүндэт гишүүд, хамгийн үнэнч дэмжигчид.

Тэд сайн дурын ажил хийснийхээ төлөө нэг ч төгрөгийн цалин авдаггүй ээ. Гэхдээ тэд өөрийгөө бүтээж, хаана ч заадаггүй амьдралын хичээлд суралцаж, амьдралдаа учирсан хамгийн сайхан хүмүүсийг эндээс олж авдаг.

Сайн дурын ажил бол зөвхөн завтай үедээ хийдэг зүйл биш харин цаг гаргаж хийдэг зүйл гэдгийг тэд хамгийн сайн ойлгодог. Учир нь сайн дурын ажилд зарцуулсан цаг хугацаа, золиослосон зүйлс эргээд хэд дахин үржигдэж сайн сайхнаар үр шимээ өгдөг болохыг тэд хэнээс ч илүү мэднэ.

Өнөөдрийн Лантуун Дохиог бий болгоход ийм л өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэт зүйлтэй, бусдын төлөө гэсэн халуун сэтгэлтэй залуус хэдэн зуугаараа байсан юм шүү.

Үе үеийн Лантуучиддаа, сайн дурын гишүүддээ талархал илэрхийлье.
Та бүгд бяцхан зүрхнүүдийг ХАЙРААР ХАМГААЛАГЧ супер баатрууд билээ🧡✨

29/04/2025

📌V day өдөрлөг дээр юу болж өнгөрөв?

🔊Сайн дурын ажил түүний үнэ цэн, утга учир чухам юунд оршдог вэ? Монголд сайн дурын ажил хийж болох ямар ямар боломжууд байдаг вэ?

Эдгээр асуултуудын хариултыг V day өдөрлөгөөрөө дамжуулан өгч чадсан гэж найдаж байна. 😃

Volunteer DAY  #3 - сайн дурынхны өдөрлөг маш амжилттай зохион байгуулагдлаа. Сайн дурын ажилд болзолгүй сэтгэлээр ханда...
28/04/2025

Volunteer DAY #3 - сайн дурынхны өдөрлөг маш амжилттай зохион байгуулагдлаа. Сайн дурын ажилд болзолгүй сэтгэлээр хандах, оролцоогоо илүү утга учиртай бас бодитой байлгахад анхаарах, хувийн ашиг сонирхлоос илүүтэйгээр нийтийн, нийгмийн эрх ашгийг нэгт тавьж ажиллах нэн чухал гэдгийг онцолсон маш чухал арга хэмжээ боллоо. Бид байгууллага болон сайн дурынхныг холбох, сайн дурын ажлын ач холбогдлыг таниулах, сайн түүхүүдийг хуваалцах зорилгоо биелүүлсэн гэдэгт итгэлтэй байна.

Нийт 8 байгууллага сайн дурын элсэлтээ авч, илтгэл агуулга, хэлэлцүүлэгт 7 байгууллагын төлөөлөл ирж өөрсдийн бодит түүхээ хуваалцлаа. Оролцогч нар маань маш идэвхитэй байлаа.

Цаашид сайн дурын ажил хийх байгууллагаа ч сонгоод авлаа. Шинжлэх ухааны туршилтуудтай ч танилцаад авлаа. Бидний урилгыг хүлээн авсан бүхий л зочин илтгэгч, артист, байгууллагууддаа баярлалаа. Амралтын өдөр үнэтэй цагаа зориулсанд талархаад баршгүй нь.

Бүхий л зохион байгуулалтын ард байсан Лантуугийн сайн дурынхандаа онцгойлон талархъя. Бүгд мундаг байлаа.

Zorig Foundation GerHub Amnesty International Mongolia - Монголын Эмнести Интернэшнл Volunteer HUB Ноорог Mongolian Youth Council / Монголын Залуучуудын Эвсэл UB shelter- Амьтан асрах төв Uncage Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO Samandariin Tsogtbayar Breathe Mongolia - Clean Air Coalition Өнгө Нэмье / Waste management Лантуун ДОХИО Macho Yomafa

Залуус аа сайн дурын ажил хийхийг хүсэж байна уу?Танай байгууллагад сайн дурын залуусын тусламж хэрэгтэй байна уу?Дээрх ...
25/04/2025

Залуус аа сайн дурын ажил хийхийг хүсэж байна уу?
Танай байгууллагад сайн дурын залуусын тусламж хэрэгтэй байна уу?

Дээрх 2 асуултын аль нэгэнд “тийм” гэж хариулсан бол 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Volunteer Day” өдөрлөгт оролцохыг урьж байна. Сайн дурын ажлаар дамжуулж өөрийн үнэт зүйлтэй болох, туршлага хуримтлуулах, нийгмийн эерэг өөрчлөлтөд бодитоор хувь нэмрээ оруулахыг хүссэн залуус заавал зорих арга хэмжээ.

DAY өдөрлөгт оролцсоноор :
• Сайн дурын ажлын тодорхойлолт, менежмент, үнэлгээний системийг хөгжүүлж буй туршлагуудтай танилцах
• Сайн дурын ажил хайж байгаа залуусыг байгууллагууд болон төслүүдтэй холбож өгөх
• Цаашид оролцоогоо хэрхэн бодит болгох, нийгмийн эерэг өөрчлөлт хийхэд өөрийн хувь нэмрээ оруулах нээлттэй боломжуудтай танилцах, үзэл бодлоо илэрхийлэх
• Сайн дурын ажил хийж байсан бодит түүхүүдийг шимтэн сонсох, туршлага солилцох, танилын хүрээгээ нэмэгдүүлэх боломжтой.

Оролцогчид:
• Иргэний Нийгмийн байгууллагууд
• Олон улсын байгууллагууд
• Сайн дурын ажилтнууд\
• Хувийн хэвшил
Нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох, оролцоогоо бодитой бөгөөд утга учиртай болгох хамгийн эхний алхам бол САЙН ДУРААРАА ОРОЛЦОХ юм. Бид бүгд дундын асуудалтай. Нийгэмд буй асуудал бүхэн бидний хяналт, оролцооны хүчээр шийдэгдэнэ. Чиний хамгийн сайн хийж чаддаг зүйл сайн дурын байгууллага болон нэгдэлд хэрэгтэй байгаа юм биш биз. Харин чамд хэрэгтэй хамгийн чухал ур чадварт сургах, үнэт зүйлээ олох боломж аль нэгэн байгууллагад байгаа юм биш биз.

Арга хэмжээ үнэ төлбөргүй. Гэхдээ бүртгэлийн тоо хязгаартай. Арга хэмжээг зорих гэж байгаа бол дараах линкээр орж бүртгэлээ баталгаажуулаарай.
https://docs.google.com/.../1FAIpQLSes7y4Lv4z.../viewform...

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 80252234 болон 94222888 утсаар холбоо барина уу.

#ЧимээгүйБаатрууд

Address

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бээжингийн гудамж, Этүгэн хичээлийн 4-р байр, В1 давхар
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:00 - 21:00
Tuesday 08:00 - 21:00
Wednesday 08:00 - 21:00
Thursday 08:00 - 21:00
Friday 08:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+97688709548

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Volunteer HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category