04/07/2024
Эрхэм та бүхэндээ сонордуулах нь,
Энх тайвны Нобелийн шагналт энэрэнгүй үйлстэн Дээрхийн гэгээнтэн XIV Далай Багшийн мэлмий гийсэн өлзийт сайн өдрийг тохиолдуулан Дилав Хутагт Сан, Kunchab Jampaling Asral Төв, Жавзандамба Хутагт Төвтэй хамтран “Хайр энэрлийн фестиваль”-ийг анх удаа зохион байгуулах гэж байгаа билээ.
Фестивалийн хүрээнд хүүхдүүдэд зориулан "Үлгэрийн цаг" -аараа бидний танил болсон Bamboo theatre-ын уран бүтээлчид XIV Далай Багшийн “Хайр энэрлийн үр” номоос сэдэвлэсэн хүүхдийн жүжиг тоглоно.
Концертонд соёлын тэргүүний ажилтан Дуучин Эрдэнэчимэг, Төвөд үндэстний урлагийн нэгэн өвөрмөц урсгалаар уран бүтээлээ туурвидаг хөгжимчин, дуучин Tenzin Choegyal , Морин хуур чуулгын дэргэдэх "Чөлүгэн" хамтлаг хамтран ая эгшгийн сайхнаар та бүхний сонорыг мялаах бөгөөд хүрэлцэн ирсэн хүн бүрийг “Жүр үр” компаний амтат бялуугаар дайлах болно.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Багшийн мэлмий гийсэн өлзийт сайн өдөрт зориулсан фестиваль 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12.00-14.00 цагт
Сүхбаатарын талбайн зүүн талд Нийслэлийн соёлын төв өргөөнд зохион байгуулагдана.
Дэмжин оролцогч байгууллагууд:
Diluv Hutugthu Foundation / Дилав Хутагт Сан, Жавзандамба Хутагт Төв, Kunchab Jampaling Asral
https://www.facebook.com/share/p/M33Rpn7pGts2UrjB/?mibextid=WC7FNe
Telo Tulku Rinpoche
Дилов Хутагт / Diluwa Khutugtu
Жавзандамба Хутагт Төв
Kunchab Jampaling Asral
Jur Ur Bakery / Жүр Үр бэйкери
Togtoh Maralkhuu
Dashdamba Ariunbaatar
Uyangoo Badamsambuu
Chimedtsogoo Chimeddavaa
Сажа Ёсны Төв Хийд
Таны Буянд Даган Баясъя Төв - The Rejoice In Your Merit Center
Ариуслын зууч БУДДА ТУР
Монголын Буддист эмэгтэйчүүдийн "Буман Ханд " холбоо