RESTO Advisory agency mongolia

RESTO Advisory agency mongolia Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from RESTO Advisory agency mongolia, Restaurant, Ulaanbaatar.

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ дараах зөвлөмжүүдийг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна Хоол үйлдвэрлэ...
15/02/2021

Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхдээ дараах зөвлөмжүүдийг анхаарч, мөрдөж ажиллахыг зөвлөж байна

Хоол үйлдвэрлэлийн газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагад нийцсэн байх

Хоол үйлдвэрлэлийн технологийн урсгалыг болсон болон түүхий бүтээгдэхүүн холилдох нөхцөл гаргахгүй нэг чигийн байхаар ажлын байрыг зохион байгуулах

Хүнс, түүхий эдийг хадгалах хөргөх, хөлдөөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байх

Хоол үйлдвэрлэл эрхлэгч нь эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг өөрийн үйл ажиллагааны бүх үе шатанд хэрэгжүүлж ажиллах

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй ус нь “Ундны ус MNS 0900:2018” стандартын шаардлагыг хангасан байх

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг баталгаатай эх үүсвэрээс гарал үүсэл тодорхой, шинжилгээнд хамрагдсан баталгаажуулалтын баримт бичгийг дагалдуулан худалдан авах, шаардлагатай бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах

Хоолыг гүйцэд боловсруулах, халуун боловсруулалтыг +95-аас 1000С хэмээс дээш хэмд боловсруулах, хоолны нэр төрөл тус бүрт технологийн карт боловсруулан хянаж баталгаажуулж мөрдөх

Хоол, хүнсний хадгалах горимыг мөрдөх, урьдчилан бэлтгэж хөргөөсөн хоолыг-40С өөс, гүн хөлдөөсөн хүнсний түүхий эдийг -180С –ээс доош хэмд хадгалах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хадгалдаг хөргөх болон хоол халуун байлгах төхөөрөмжийн температур, хоолны хадгалах хугацааг тогтмол хянаж бүртгэл хөтлөх

~Хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд ЗӨВЛӨМЖ хүргүүллээ~

Урьдчилан бэлтгэсэн хоолыг маш богино хугацаанд хамгийн ихдээ 2 цагийн дотор -100С хэм хүртэл хөргөж үүний дараа хөргөх, гүн хөлдөөх төхөөрөмжид хийн хадгалах, халуунаар шууд хөргөх, хөлдөөх төхөөрөмжид хийхийг хориглох, эхэлж орсоныг эхэлж гаргах зарчмыг хатуу баримтлах

Хоол, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэх, боловсруулсан хоолыг зөөвөрлөх нөхцөлд зориулалтын температур баригч бүхий сав, чингэлэгт савлах, ачилтын болон хүлээн авах, хэрэглэгчид олгох үеийн хэмийг хянаж хоол тус бүрт бүртгэл хөтлөх

Хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх

Гадна талбайд болон тусгайлан бэлтгэсэн газарт хоолыг зөөвөрлөн үйлчлэх үед зориулалтын халуун барих, битүүмжлэл бүхий таглаатай сав, төхөөрөмж, хүнсний зориулалтын тэмдэг, тэмдэглэгээтэй нэг удаагийн аяга, таваг, халбага, сэрээ ашиглах;
Хоол, хүнс зөөвөрлөх сав, тээврийн хэрэгслийг угааж, халдваргүйжүүлсэн тухай бүртгэлийг хөтөлж, хэвших

Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, эд зүйлстэй биечлэн харьцдаг, тээвэрлэдэг, үйлчилдэг ажиллагсадыг харъяа дүүргийн эрүүл мэндийн төвтэй гэрээ байгуулан, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд 6 сар тутам хамруулж, эрүүлжилтийг тооцон, өдөр тутам хувийн ариун цэврийн бүртгэлийг бүрэн хөтөлж ажиллах

Хортон шавьж, мэрэгчдээс урьдчилан сэргийлэх, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар, зөвшөөрөгдсөн бодисоор улирал тутам хийлгэж, бүртгэл хөтлөх;
Нэг удаад бэлтгэсэн хоол, хүнснээс 150 гр-аас доошгүй хэмжээгээр дээж авч +4-өөс +8 хэмд 48-72 цаг хадгалан устгал хийсэн тухай бүртгэлийг тогтмол хөтөлж хэвших

Хоол үйлдвэрлэлийн газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын дүрмийг байгууллагын удирдлагаараа батлуулж, өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллах

Байгууллага нь 50-с дээш ажилтантай бол орон тооны эрүүл ахуйч, 50-с доош бол зөвлөх эрүүл ахуйч ажиллуулах

Хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 157 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу байгууллагын дотоод хяналтын журмыг баталж, ахлах тогооч, менежер зэрэг мэргэжлийн хүнд албажуулан хариуцуулж тогтмол хяналт тавих, илэрсэн зөрчил, эрсдэлийг тухай бүр арилгуулж тайлан гаргаж ажиллах

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль, тогтоомж
15/02/2021

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хууль, тогтоомж

Хуулийн нэгдсэн портал сайт

15/02/2021

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлага

Хоолны газрын нийтлэг журмыг дараах холбоосоор орж үзэх боломжтой
15/02/2021

Хоолны газрын нийтлэг журмыг дараах холбоосоор орж үзэх боломжтой

Хуулийн нэгдсэн портал сайт

Монгол Улсын хэмжээнд 7,800 орчим хоолны газар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 5,000 гаруй нь бизнесийн салбар бую...
15/02/2021

Монгол Улсын хэмжээнд 7,800 орчим хоолны газар үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүнээс 5,000 гаруй нь бизнесийн салбар буюу ресторан, бар, кафе зэрэг байгаа юм. Сүүлийн жилүүдэд хоолны салбар эрчимтэй хөгжиж байгаа ч зөрчил, дутагдал байсаар байна. Тиймээс 2019 оны долдугаар сард худалдаа, нийтийн хоолны салбарт баримтлах стандарт, нэр томьёоллыг шинэчлэн баталсан байна.

“Хоолны газрын нэр томьёоны тодорхойлолт”,
“Хоолны газарт тавигдах ерөнхий шаардлага”,
“Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” гэсэн үндэсний стандартуудыг шинэчлэн боловсруулж, жилийн турш хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, төрийн болон төрийн бус байгууллагын 2,000 гаруй төлөөллийг оролцуулан нийтдээ найман удаагийн хэлэлцүүлэг хийж, санал авчээ.

Агентлагийн үйлчилгээний товч танилцуулгаМанай баг хамт олон хоол үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байгууллагуудад 5-а...
10/01/2021

Агентлагийн үйлчилгээний товч танилцуулга

Манай баг хамт олон хоол үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч байгууллагуудад 5-аас дээш жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай, уг чиглэлийн хүний нөөц, журам стандарт хэрэгжүүлэх, нэвтрүүлэх, концепци, бизнес төлөвлөгөө, төсөл боловсруулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах, хоол үйлдвэрлэлийн бүхий л салбар нэгжид нэг удаагийн болон давтамжит үйлчилгээг үзүүлэн ажилладаг.

Та уг төрлийн бизнес эрхэлдэг, эрхлэхээр сонирхож байгаа, борлуулалтаа өсгөж шинэчлэлт хийх хүсэлтэй бол бидэнд хандаарай.

Манай агентлаг дараах үндсэн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг:

Үүнд:
1. Зөвлөн туслах үйлчилгээ
2. Гүйцэтгэх үйлчилгээ
3. Хүний нөөцийн нийлүүлэлт, сургалтын үйлчилгээ
4. Тоног төхөөрөмж засвар, үзлэг, IT сүлжээ, программ хангамж гэсэн үндсэн 4 чиглэлтэй.

Та бидэнтэй хамтран ажилласнаар танд ямар боломж бий болох вэ?

- Байж болох хамгийн бага зардлаар хамгийн шилдэг менежментийн үйлчилгээг тогтмол авах боломж
- Хүнсний аюулгүй байдлыг ханган ажиллахад шаардлагатай бүхий л мэдээлэл, сургалт, аргачлал, хяналт
- Улсын стандарт, хууль журмыг биелүүлэхэд гардаг хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх боломж
- 300 гаруй хүнс, хангамжийн бэлтгэн нийлүүлэгчдийн нэгдсэн сан
- Уг чиглэлийн бизнесийн төсөв, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
- Орчны болон өрсөлдөгчийн судалгаа, дүгнэлт, бодит байдлын тайлан, түүнд тулгуурласан заавар, аргачлал, төлөвлөгөө
- Хоосон талбайг ресторан, хоол үйлчилгээний газар болгон үйл ажиллагаа жигдрэх хүртэлх бүхий л үйл ажиллагааг хийх
- Эвент арга хэмжээ зохион байгуулах, захиалга, зуучлал
- Мэргэжлийн Технологич, Тогооч, Бартендер, Бариста, Зөөгч, Менежер, Угаагч, Үйлчлэгч зэрэг шаардлагатай бүхий л орон тооны хүний нөөцийг нэг удаагийн болон урт хугацаагаар хангах, зуучлах зэрэг танд тулгарсан бүхий л асуудлыг шийдэхэд бид бэлэн.

#ресторанызөвлөхүйлчилгээ
#рестораныбизнестөлөвлөгөө
#хоолүйлдвэрлэлийнүйлчилгээ

Address

Ulaanbaatar

Telephone

+97699026769

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when RESTO Advisory agency mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to RESTO Advisory agency mongolia:

Share

Category