Ugluunii tsai

Ugluunii tsai Инстаграмдаа идэвхтэй шүү

7 хоног бүр өөр өөр орны өглөөний цайгаар таны өглөөг гоё эхлүүлнэ.

Гоё өглөөний цай
Гоё өдрийн эхлэл

Энэ 7 хоногийн менюг харах⤵️
https://www.instagram.com/p/Ci7ZIpwI-UY/

Манай х -тай хамтран, долоо долоо хоногоор орон орны өглөөний цайгаар та бүхэндээ үйлчилж байгаа билээ.

🍳

Манай цагийн хуваарь: 


ДАВ~БАА 7:00~11:00
БЯМБА 9:00~12:00

НЯМ АМАРНА.

20

22.09.19~09.24-г дуустал
🇱🇰7 дох орны хоол болох Шри Ланка улсын өглөөний цайгаар амьсгалах нь ээ.

📍Циркийн урд талын Royal Tower, 1F
📞8090 5670

🐱🐶Pet friendly ресторан байгаа шүү.

~Ингэж хийж иднэ дээ гээд өмнөх өдөр нь хүнсээ цуглуулах~Өглөөний цайгаа бэлдэх гээд догдолж сэрэх~Өөрсдөдөө цаг гаргаж ...
11/05/2026

~Ингэж хийж иднэ дээ гээд өмнөх өдөр нь хүнсээ цуглуулах
~Өглөөний цайгаа бэлдэх гээд догдолж сэрэх
~Өөрсдөдөө цаг гаргаж хийсэн хоол хийсэн хоолоо амтархан идэх
~Бие сэтгэл, оюун санаандаа эрч хүч өгч буйгаа мэдрэх
~Friends-ээ үзэж, халуун цайгаа оочлох
 
Ер нь л өглөө дандаа гоё шүү, тийм ээ 🌱
 
Бидний дархлаанд санаа тавьж Zinc Stick бэлэглэсэн -дээ баярлалаа 💚

Ойрдоо сэтгэл санаа жаахан савлаад, бие ч амархан сульдаж байна уу? Хаврын улирал нөлөөлж байх шиг байна. 🤧Дархлаагаа дэ...
05/05/2026

Ойрдоо сэтгэл санаа жаахан савлаад, бие ч амархан сульдаж байна уу? Хаврын улирал нөлөөлж байх шиг байна. 🤧
Дархлаагаа дэмжиж, шим тэжээлтэй хүнс сайн хэрэглээд энэ хавраа хамтдаа гоё давцгаая 🌞

Zinc Stick авах бол:
Thank you

29/03/2026

Ямар орны өглөөний цай хийж идэх вэ гээд хайж байгаад Шакшука гараад ирэхээр нь эргэлзэлгүй энэ улсыг сонгосон. Энэ бол Тунис улс 🇹🇳
Бид бүгдийн идэж хэвшсэн Шакшукагаас өөр байсан нэг зүйл нь зарим Тунисчууд төмстэй хийж иддэг гэсэн нь илүү сонирхол татаж байлаа.
Шакшука бол Хойд Африкийн хамгийн алдартай хоолнуудын нэг бөгөөд араб хэлнээ “холимог” эсвэл “хутгасан” гэсэн утга агуулдаг байна.
Хэдий Хойд Африкаас гаралтай ч Ойрхи Дорнодын зүг рүү тархан дэлгэрч, Израиль зэрэг оронд маш алдартай болсон байдаг аж. Бид хоёр Шакшука-г өмнө Алжир, Израиль гээд 2 улс дээр 2 удаа хийсэн гээд бодохоор хамгийн гэж хэлэхгүй ч идэхэд өег, хавар намрын цагт яг тохирсон, амттай өглөөний цай гэдэгт бол маргахгүй. Та хэд Шакшука идэх дуртай юу?
Дараа нь ямар орны хоол идэх үү? Бил хоёрт санал болгоорой 🕺💃🏻

Орон орны өглөөний цай туршсан 67 дох тэмдэглэлМонголчуудын хамгийн их аялж очдог газар бол Тайланд улс буюу тэр дундаа ...
03/03/2026

Орон орны өглөөний цай туршсан 67 дох тэмдэглэл

Монголчуудын хамгийн их аялж очдог газар бол Тайланд улс буюу тэр дундаа Пүкет арал шүү дээ. Тэгвэл та хэд Тайландад байхдаа ямар ямар өглөөний цайг нь ууж байсан бэ? 

Өнөөдрийн танилцуулах будааны зутан болох Jok болон тосонд шарсан омлет буюу Khai Jiao гэсэн хамгийн алдартай өглөөний цайнуудаас нь ууж үзэж байсан уу? Ямар амттай байсан бол? 

Бид хоёрт лав амт гэхээс илүү хийх явц нь их сонирхолтой санагдлаа. Будааны зутангаа хийхдээ будаагаа их удаан чанаж, хутгана. Харин бөөрөнхий махаа хийхдээ өөрсдөө татаж, махны машинаа ажиллагаанд оруулаад авсан.

Омлет хийх процесс бас хөгжилтэй байгаа биз! Яаж ийм их тостой юм иднэ дээ гэж бодсон боловч будаатайгаа, тэгээд Sriracha соустайгаа холиод идсэн чинь ваав санагдсан юм байна. 

Ер нь бол Тайланд хоолны нэг гол орц нь загасны ус буюу fish sauce юм байна лээ. Ази хоолнуудад умами амт гэж их ярьдаг даа, нэг тийм өвөрмөц, баялаг амтыг энэ амтлагч л гаргадаг байх нь.

Дурсамж ярихад, 2020 онд байхаа даа, Хятад өглөөний цай хийх гээд бас яг ийм будааны зутан хийж байсан юм. Тэгээд фэйлдчихсэн болохоор оруулалгүй өнжиж байж билээ. 

За ингээд хоолондоо оноо өг гэвэл 10-аас 7.

Та нар ч бас туршаад үзээрэй. Гэр бүлээрээ хамтдаа хийх гоё активити болно гэж найдаж байна. 

Гоё өглөөний цай 
Гоё өдрийн эхлэл

03/03/2026
Бидний бүтээлч өглөө  #66 🇭🇳 Бүгд Найрамдах Хондурас улсӨглөөний мэнд 🌞 Орон орны өглөөний цайг гэртээ туршдаг Цэлмэн, З...
24/02/2026

Бидний бүтээлч өглөө #66 🇭🇳 Бүгд Найрамдах Хондурас улс

Өглөөний мэнд 🌞 Орон орны өглөөний цайг гэртээ туршдаг Цэлмэн, Золя хоёр байна.

Энэ удаа Хондурас улсын өглөөний цай болох desayuno típico-г хийж туршсан тухай тэмдэглэлээ хүргэе. Тавган дээр харагдаж буй зүйлсээс хамгийн амттай нь тэр голд байгаа хүрэн өнгөтэй улаан шошны нухаш байсан. Гэртээ хааяа хийгээд шарсан талхтай хольж идвэл гоё санагдсан шүү.

Харин үлдсэнийг нь харах юм бол ерөнхийдөө Монголд зардаг зүйлсээр хийгээд болчих юм шиг боловч ганц л зүйлийг олж авч чадахгүй нь plaintain гэдэг хүнсний ногоо. Харагдах байдал нь банана шиг, харин амталвал төмс шиг. Тийм учраас орлуулж ашиглахад бүтэц, амт, харагдах байдлаараа хамгийн дөхүү байснаар нь нов ногоон түүхий бананыг сонгосон.

🇭🇳 Энэ улс нь сайн чанарын кофены үртэй, банана жимстэй гэдгээрээ алдартай бөгөөд үүнийгээ гадагшаа гаргаж мөнгө олдог ч Латин Америк дотроо ядуу буурай орон хэвээрээ л байгаа гэдэг юм байна лээ. Бас л улс төрийн дээгүүр, доогуур, буруу бүтэц, зохион байгууллалттай холбоотой юм шиг байгаа юм.

Нэмээд, сонирхолтой байж магадгүй факт хэлэхэд, бид хоёр орон орны өглөөний цайгаа өмнө нь ямар ч тестгүйгээр хийдэг болохоор ямархуу болох бол, идэж болмоор юм байх болов уу яах бол гээд л хоолоо идэх хүртлээ оньсого таана. Гэсэн ч хоолноосоо өмнө усаа, ашигтай бактериа уугаад ходоод гэдсээ бэлдчихдэг болохоор санаа зовох юмгүйгээр хоолоо туршдаг.

Хэрвээ та хэд ашигтай бактери уудаг бол ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгаа вэ? Өмнө нь бид хоёр -н Immune Probiotic-г нь хэрэглэж байгаад давхан олон эм уугаад байсан болохоор түр завсарлачихсан байсан юм. Саяхнаас Gutpro 10+ авч ууж эхэлсэн. Гэдэс цүдийгээд байдаг нь гайгүй ч болчихсон юм шиг санагдаад байгаа. Дотроо 2 in 1 буюу нэг уултаараа синбиотик буюу пробиотик болон пребиотик 2-ыг хоёуланг нь нэг дор агуулсан гэдгээрээ давуу талтай юм байна лээ. Ашигтай бактер уусан бол араас нь банана гэдэг ч юм уу эслэгтэй хоол хүнс сайн идэх ёстой юм байна лээ шүү, ашигтай бактериэ тэжээж эслэг авахгүй бол уусан ч нэмэргүй гэсэн үг.

Гоё өглөөний цай
Гоё өдрийн эхлэл

Хондурас улсын өглөөний цай ямар амттай байсан бэ? 🫘 Desayuno típico гэдэг Хондурас улсын үндэсний өглөөний цайг хийж ид...
24/02/2026

Хондурас улсын өглөөний цай ямар амттай байсан бэ?

🫘 Desayuno típico гэдэг Хондурас улсын үндэсний өглөөний цайг хийж идлээ. Хамгийн түрүүнд улаан шошны нухашаа хийгээд бэлдээд тавьчихна. Тун энгийн орцнууд орсон мөртлөө энэ өглөөний цайг хамгийн амттай болгож байсан зүйл нь байлаа.

Харин үлдсэнийг нь харахад ерөнхийдөө Монголд зардаг зүйлсээр хийгээд болчих юм шиг боловч ганц л зүйлийг олж авч чадахгүй нь plaintain гэдэг төмс шиг амттай банана-н төрлийн хүнсний ногоо юм. Тийм учраас орлуулж ашиглахад бүтэц, амт, харагдах байдлаараа хамгийн дөхүү болов уу гэж бодоод нов ногоон түүхий бананыг сонгосон юм шүү 🍌

Туршиж үзмээр байна уу? Тэгвэл энэ постыг хадгалж аваад, хүнсээ цуглуулахдаа ашиглаарай 🛒

Бид хоёрын 64 дэх өглөөний цай ямар орных гэж бодож байна? Энэ бол Хятад улсын тусгай захиргааны нэг бүс болох Хонг Конг...
08/02/2026

Бид хоёрын 64 дэх өглөөний цай ямар орных гэж бодож байна? Энэ бол Хятад улсын тусгай захиргааны нэг бүс болох Хонг Конг хот.

Хонг конг өглөөг эхлүүлэхээсээ өмнө эхлээд энэ хотынхоо талаар багахан мэдээлэл хуваалцъя. Газар зүйн байрлалаас нь харвал Хятадын өмнөд хэсэгт орших ба маш их уулс, далайгаар хүрээлэгдэж шахагдсан байдаг тул барилга байгууламж нь хоорондоо шигүү, дээшээгээ давхарлагдан баригдсаар дэлхийд өндөр барилга байгууламж хамгийн ихтэй, орчин үеийн, гал залуу, эрч хүчтэй хот гэдгээрээ танигдсан байдаг. Харин түүхэн талаас нь авч үзвэл 1942–1997 он хүртэл буюу 55 жилийн турш Английн колон хот байсан учраас тэдний соёлд барууны хэв маяг нэлээдгүй шингэсэн байдаг нь хоол, кино урлаг, хөгжим зэргээс нь харагддаг. 

Ийм завгүй, хөл хөдөлгөөнөөр дүүрэн, багтаж шингэх ч зайгүй болсон энэ хотод Cha Chaan Teng буюу “цай” - ны газар эсвэл ресторан гэж нэрийдсэн зөвхөн Хонг конг-т л харж болох амьдралын хэв маяг үргэлж буцалж байдаг гэнэ. Монголчууд бид тайван суугаад хоол идэхийг илүүд үздэг бол харин тэнд энэ соёл нь өдрийн аль ч цагт байсан гялс идээд гялс дараагийнхаа хүнийг суулгах, эсвэл танихгүй хүнтэй нэг ширээнд суугаад цуг хооллохыг чухалчилна. Мэдээж хоолны газрууд нь хүртэл хамгийн хурдан хоолоо гаргаж үйлчилдэг байх нь ойлгомжтой. Тэгвэл өглөөдөө хийж иддэг бас хурдан болдог өглөөний хоол дотроос нь бид хоёр өндөгтэй шарсан талх, макарони гоймонтой шөл гэсэн 2 хоол, харин уух зүйлээрээ хар цайтай кофе гэх үү, кофетой хар цай гэх үү нэг тийм сонирхолтой уух зүйлийг нь сонгож хийж идсэн нь энэ билээ.

Энэ хотын талаар бас нэг сонирхолтой байж магадгүй нэг баримт хэлвэл, Хонг Конг-т 4-ийн тоог бэлгэшээж авч үздэггүй юм гэнэ. Тэр нь Кантон хятад хэлээрээ үхэл гэсэн үгтэй ижил сонсогддог аж. Үүнээсээ болоод барилга байгууламжид нь 4, 14, 24 гэсэн давхрууд байдаггүй гэж байна шүү. Явж үзсэн хүмүүс минь, энэ үнэн үү кк

Энэ хотын талаар бас нэг сонирхолтой байж магадгүй нэг баримт хэлвэл, Хонг Конг-т 4-ийн тоог бэлгэшээж авч үздэггүй юм г...
08/02/2026

Энэ хотын талаар бас нэг сонирхолтой байж магадгүй нэг баримт хэлвэл, Хонг Конг-т 4-ийн тоог бэлгэшээж авч үздэггүй юм гэнэ. Тэр нь Кантон хятад хэлээрээ үхэл гэсэн үгтэй ижил сонсогддог аж. Үүнээсээ болоод барилга байгууламжид нь 4, 14, 24 гэсэн давхрууд байдаггүй гэж байна шүү. Явж үзсэн хүмүүс минь, энэ үнэн үү кк

Address

Usnii Street 18, Royal Tower
Ulaanbaatar

Alerts

Be the first to know and let us send you an email when Ugluunii tsai posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Ugluunii tsai:

Share