21/11/2026
📜7 COURSE VIP DINING EXPERIENCE
Амт, мэдрэмж, урлагийг нэгэн дор цогцлоосон онцгой үдэш амжилттай болж өндөрлөлөө.
7 курс, 7 өөр түүх, 7 дахин давтагдашгүй мэдрэмж...
🍽 Энэхүү үдэш таваг бүрээр дамжуулан зөвхөн амтыг бус, тогооч нарын бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадвар, хоол хийх урлагт шингэсэн хүсэл тэмүүллийг мэдрүүлэхийг зорьсон нь онцлог байлаа.
Олон улсын fine dining соёлын чиг хандлага, орчин үеийн гастрономийн үзэл санааг өөрийн орны онцлог, өвөрмөц өнгө төрхтэй хослуулан, орц бүрийн үнэ цэн, онцлогийг шинэ өнцгөөс нээн харуулж, таваг бүрийг бяцхан урлагийн бүтээл болгон урласан эрхэм тогооч нартаа халуун баяр хүргэе.🥂
Тэдний ур чадвар, шинийг эрэлхийлсэн сэтгэлгээ, тууштай хөдөлмөр нь Монголын гастрономийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, fine dining соёлыг түгээн дэлгэрүүлж, шинэ үеийн хоолны урлагийн хөгжилд түүчээлэн манлайлж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна.
www.horecabrands.mn