Enkhbutemj

Enkhbutemj Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Enkhbutemj, Fast food restaurant, Erdenet.
(2)

САЛАХЫН АРГАГҮЙ
САЙХАН АМТ

ЭРДЭНЭТ ХОТ

👇🏻Хойд дугуй дэлгүүрийн ажиллах хуваарь👇🏻
Даваа-Бямба: 9:00~20:00
Ням гарагт амарна

21/05/2026

🎉Шинэ дугаар - Хүнсний хувьсгалын баатрууд

🇲🇳Монгол Улс байгалийн баялгаар арвин ч хүнсний хангамжийн хувьд хараат байдлаас бүрэн гарч чадаагүй хэвээр. Ялангуяа зарим хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт дээр импортын өндөр хамааралтай явж ирсэн нь иргэдийн эрүүл мэнд, хэрэглээний чанар, эдийн засгийн дархлаанд эрсдэл дагуулж ирсэн нь бодит үнэн юм.

📌Ийм нөхцөлд улс орны хүнсний аюулгүй байдлыг хангахад хувийн хэвшлийн оролцоо шийдвэрлэх ач холбогдолтой.
Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд 2500 гаруй аж ахуйн нэгж хамрагдаж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлийг бодитоор хэрэгжүүлж эхэлсэн нь ойрын хугацаанд салбарын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох нь гарцаагүй.

📌Монгол Улсыг хүнс үйлдвэрлэлээр бие даасан, цаашлаад экспортлогч улс болгох чадамжтай “өөрчлөлт”-ийн хөдөлгөгч хүч болсон үндэсний бахархалт компаниудын төлөөллийг багтаасан шинэ дугаарыг уншигчдадаа өргөн барьж байна.

#НүүдэлчинАгроФерм #СүүнЗайрмаг #ЦэцЗамПласт #ТрастТрейд #ЦарамтайАрвай #ӨвСоёл #Чиглэл #ОчирДагинас #ӨгөөмжАрхад #Витафит #ТүмэнШувуут #УвсХүнс #ХарумафүжиСүүнийФерм #МөөжигОрганикМөөг

16/01/2026
16/01/2026

ҮХРИЙН ӨВЧҮҮ ЧАНАЖ, УТАХ ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ. ЭРДЭНЭТ ХОТ
Эрүүл ахуйн чанар, стандарт хангасан үйлдвэрт чанаж, утна

Захиалгын утас: 99360833. 96064028

ТА ӨВЧҮҮГЭЭ ЧАНАЖ, УТУУЛАХААР ИРЭХДЭЭ БҮРЭН ГЭСГЭЭСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БА ДАГАХ МАХ АВАХГҮЙГ АНХААРНА УУ!

ЗАХИАЛГА 2 САРЫН 15 НД ХААГДАНА ТА ЯАРААРАЙ

САЛАХЫН АРГАГҮЙ
САЙХАН АМТ

#цагаансар #өвчүү #өвчүүчанажутна #эрдэнэтөвчүү #энхбүтэмжөвчүү

САЛАХЫН АРГАГҮЙ
САЙХАН АМТ

ЭРДЭНЭТ ХОТ

👇🏻Хойд дугуй дэлгүүрийн ажиллах хуваарь👇🏻
Даваа-Бямба: 9:00~20:00
Ням гарагт амарна

09/05/2025

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр Орхон аймгийн Баян-Өндөр суманд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлг....

10/02/2025

Өдөр бүр шинэ 🥰

11/12/2024

Хиам аюултай юу?

Нитритний тухай бичсэн байсан болохоор үүнийгээ хиамны тухай ойлголт өгсөн гэж бодоод явж байжээ, уучлаарай 😆

Нэг сонирхолтой судалгаа өөр дээрээ хийгээд үзээрэй. Бал цаас аваад хиам хэрэглэх шалтгаан ба хэрэглэхгүй хориглох шалтгааныг өөрийнхөө хувьд чин үнэнээр 2 баганад бичээд үзээрэй. Ингэж бичсэнээ зургийг нь дарж, доор комментоор оруулаад, үргэлжлүүлээд уншаарай 🤗

Миний хувьд хэрэглэх шалтгаан бол идэхэд өвөрмөц гоё амттай, мах идэх дуршлыг дардаг, бусад махан бүтээгдэхүүнийг бодвол тусгай бүрхүүлтэй учир муудах нь арай удаан байдаг тул аялалын найдвартай хүнс болдог, баярын ширээг маш өнгөлөг чимэглэхэд тусладаг, дайллага дээр хиаман зууш нь түрүүлээд дуусчихдаг, за тэгээд төрөл бүрийн ногооны салаттай хиамны давслаг өвөрмөц амт гайхалтай сайхан зохицдог гээд дурдаад байвал маш их шалтгаан бий 😋.

Надад угаасаа хориглох шалтгаан байхгүй учир таны шалтгааныг таах гэж оролдъё.

Аймаар химийн бодис буюу нитритээр улайлгаж хийсэн тул хортой гэж.
Та ингэж бичсэн бол та болон таны ойр тойрныхонд яг үнэхээр хиамны нитритэнд хордсон уу, хордож байсан кейс байна уу? 🤔
Эсвэл зүгээр л хортой гэдгийг хаа нэгтэйгээс, хэн нэгнээс сонсож байсан уу?

Хэрэв хортой юм бол яагаад хиамны үйлдвэрүүд ажиллана гэж, за больё. Яагаад нитрит гэдэг бодисыг холино гэж 🙄.

Би бардам хэлье. Хиамны нитритээс шалтгаалж хордсон, өвдсөн гэх баримт нотолгоотой тохиолдол өнөөдрийг хүртэл нэг ч байхгүй!!!
Би хадгалалтын горим зөрчигдсөн хиамны талаар биш, хиамны найрлаганд ордог нитрит гэж бодисоос шалтгаалж, .... гэсэн шүү.

За нитрит гэх сэдэв дээр энэ бодисын хэрэглэх шалтгаан, тун хэмжээ гэх мэтийг бичсэн тул энэ удаа хиамны тухай, түүний технологийг сонирхоцгооё.

Хиам нь уураг, тосны холимог эмульсийн төрлийн бүтээгдэхүүн бөгөөд махыг удаан хадгалах, давслаж хадгалах, ингэхдээ гадна орчны бохирдлоос махыг хамгаалахын тулд малын нарийн, бүдүүн гэдэс, олгойнд хийж хадгалах аргаас үүссэн эртний хүнсэнд тооцогддог.

Өнөө үед хиам нь улс орон болгоны иргэдийн хэрэгцээ, амтлах мэдрэмжинд тулгуурлан өөр өөрсдийн онцлогтойгоор нэр төрөл нь өргөжин, технологи нь хөгжиж байна.
Хиамны үндсэн орц:
- Мах
- Өөх
- Дүүргэгч
- Амтлагч, нэмэлтүүд
- Нитрит
- Бүрхэвч

Мах

Хиамыг хийх мах нь ямар ч амьтны мах байж болох бөгөөд үйлдвэрлэлд ихэвчлэн үхэр, хонь, ямаа, гахай, тахианы мах хэрэглэж байна. Дээр дурдсан. Мах нь уураг тосны холимог байдаг тул хиам хийх махыг ангилан ялгаж, өөхийг сайтар ялгах хэрэгтэй болдог.

Хэрэв өөх ихтэй махаар шууд хиам хийвэл хиамны биет байдалд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ, тосны исэлдэлтээс шалтгаалж хадгалах хугацаа мууддаг. Тиймээс хиаманд 1-р зэргийн тарган мах биш, өөхгүй 2- р зэргийн мах яг сайхан тохирдог. Түүнээс биш албаар "муу" махаар хийдэг юм биш ээ. Хэдий тарган байсан ч өөхийг нь ялгаж л таарна 🤔

Хиам хийх махыг зөвхөн нэг төрлийн махаар хийхээс гадна махыг хооронд нь тодорхой харьцаагаар хольж хийх нь хиамны өнгө, биет байдал, тэжээллэг чанар, үнэ өртөгт маш чухал үр дүн авчирдаг. Жишээ нь дан үхрийн махаар биш, тодорхой хувьд нь тахиа, гахайн мах холих гэх мэт.

Өөх

Хиамны амт, илчлэг чанарыг нэмэгдүүлэхийн тулд өөхийг нь махан таташинд тусгайлан нэмдэг. Зүсэхэд алагласан өөхтэй харагддаг биз. Хэрэв анхнаас нь махтайгаа хамт машиндаад куттердчихвал ингэж харагдахгүй, тос нь уусч ялбайсан л юм болж хувирна 😅.

Үйлдвэрлэлд ихэнхдээ гахайн өөх ашигладаг ба өвөрмөц сайхан амттай учир хиамны амтыг нэмэгдүүлдэг, мөн гахай өөрөө өөхөөр баялаг, бүдүүн байдаг учир өөхнийх нь олдоц ихтэй бас нэг шалтгаан байна 😂.

Манай нөхцөлд бол гахайн фермийн аж ахуй төдийлөн сайн хөгжөөгүй байдаг тул үйлдвэрлэлд хэрэгтэй гахайн өөх, гахай, тахианы махаа ихэвчлэн импортоор авч хангахаас өөр аргагүй байдаг. Зарим нэр төрлийн хиамны өөхийг сүүлний өөхөөр орлуулах нь ч бий.

Дүүргэгч

Мах нь өөрөө биологийн хувьд булчингийн эдээс тогтдог. Энэ нь дулааны боловсруулалтын үед буюу чанах, шарах үед агшиж, хэмжээ нь ихээр багасдаг тул дүүргэгч ашигладаг.

Дүүргэгчээр холбогч эдээр баялаг гахайн хуйх буюу арьс, тахианы хуйх, амьтны гаралтай хатаасан уураг буюу желатин, шар буурцгийн хатаамал уураг, цардуул, үр тарианы гурил зэргийг хэрэглэж болдог.
Би уйгагүй, нэг бүрчлэн тайлбарлаж байгаа учир та ч уншиж дуусгалгүй дүгнэлт хийхгүй байхыг хүсье.

Дүүргэгч заавал байх ёстой. Үүнийг хэрэглэснээр:
1. Гахайн арьс нь коллаген уургаас бүтдэг ба энэ уураг нь маш бөх бат, тогтвортой байдаг учраас үүнийг маш олон цаг боловсруулж хиаманд хэрэглэснээр желатин уураг хиаманд үүсч, хиамны шингэц, тэжээллэг чанарыг үлэмж нэмэгдүүлэхээс гадна биет байдал нь хатуу, нимгэн зүсэхэд маш гоё зүсэгддэг. Тахианы хуйх ч ялгаагүй.

Манайхан бол стүүжин буюу царцаамаг мэднэ шдээ тээ. Гахайн арьс буюу байгалийн желатин хийж, хиамны бүрдлүүдийг сайхан барьцалдуулж өгдөг ач тустай байх нь 😊.

Амьтны гаралтай уургийн бэлдмэл нь цаанаасаа үйлдвэрийн аргаар амьтны арьс, шөрмөснөөс желатин уургийг нь ялган авч, хатааж бэлэн болгосон нунтаг байдаг. Хэрэглэх ач холбогдол бол яг л дээрхтэй адилхан.

2. Шар буурцгийн уураг нь ургамлын гаралтай уураг бөгөөд ач холбогдол нь амьтны гаралтай уураг хэрэглэхтэй адил, давуу тал нь шар буурцаг маш ихээр тариалагддаг тул үнэ хямд, ингэснээр хиамны нэгжийн өртгийг үлэмж хэмжээгээр бууруулдаг.

3. Гурил болон цардуулыг хиамны төрөл болгонд хэрэглээд байдаггүй, ихэвчлэн чанамал төрлийн хиаманд бага хэмжээгээр хэрэглэдэг. Дээрх уургууд шиг сүрхий нэгжийн өртөг бууруулах зорилгоор ихээр ордоггүй, зөвхөн бүтээгдэхүүний биет байдал, зүсэлтийг сайжруулах зорилгоор хийдэг тул одооноос эхлэн хиамыг гурилтай холбож боддог бодлоо хаяарай 😂.

Амтлагч, нэмэлтүүд

Хиамны амтлагчаар сонгино сармиснаас эхлээд хар, цагаан, улаан перец,.... гээд маш олон төрлийн амтлагч ордог.

Бүгд байгалийн гаралтай, ургуулаад хатаагаад, нунтагласан.

Хиамны нэр төрлөөс шалтгаалж, технологичийн тусгайлан зохиосон амтыг эдгээр олон амтлагчаас гаргадаг. Тэгэхээр амтлагчнаас айгаад байх хэрэг байна уу?

Амталгаанд мөн давс орноо. Давс ахиу ордог нь махыг амтлахаас гадна давсалж хадгалж буй хэрэг.

Бичвэрийн эхэнд хиам бол эмульс хэлбэртэй бүтээгдэхүүн гэж дурдсан. Уг эмульс нь уураг, тос, уснаас тогтох бөгөөд эдгээрийг бүтээгдэхүүнд тогтворжуулахын тулд E450, E451 кодтой хүнсний нэмэлтүүд болох фосфатын давсуудыг хэрэглэдэг. Эдгээрийг хэрэглэдэггүй хүнсний бүтээгдэхүүн гэж ховор. Маш сайн судлагдсан, маш өргөн хэрэглэдэг учир айгаад байх шалтгаан байхгүй.

Нитрит

Нитритыг маш бага тунгаар хэрэглэснээр өвчин үүсгэгч бактериудын, тэр дундаа Clostridium botulinum бактерийн үржлийг зогсоох, хиаманд агуулагдаж буй тосны исэлдэлтийг сааруулж махан бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгадаг байхнээ. Маш бага тунгаар!
Ердөө хиамны таташны жинд 0.02гр/кг байхад л хангалттай.
Нитритыг маханд хэрэглэснээр махны миоглобин уурагтай нитрит маань нэгдэж нитрозомиоглобин, нитрозогемохром гэх улаан ягаан өнгийн пигмент үүсгэж махыг улайлгадаг. Хиамны өнгө ингэж үүсдэг.
NaNO2-натрийн нитрит (Е-250), KNO2-калийн нитрит (Е-249) аль алийг нь хэрэглэдэг. Хэрэглэх шаардлагатай болоод л хэрэглэж буй хэрэг.

Бүрхэвч

Хиамны гадуурх бүрхэвчинд амьтны боловсруулсан нарийн, бүдүүн гэдэс ашиглахаас гадна коллаген агуулсан идэж болдог хиймэл бүрхэвч, полиэтилен бүрхэвч ашигладаг.

Ерөнхий технологи бол ангилж ялгасан махаа машиндаж жижиглээд, дүүргэгчтэй хамт куттер буюу маш хурдтай эргэлдэх хутга бүхий эргэлтэт төхөөрөмж дээр хийн нэгэн төрлийн болтол жижиглэнэ.
Жижиглэх хэмжээ хиамны нэр төрөл болгон дээр харилцан адилгүй байдаг. Энэ шатанд амталгааг хийж, бэлэн болсон фаршийг бүрхэвчинд төхөөрөмж ашиглан шахаж, тохирох дулааны боловсруулалтанд шилжүүлдэг.

Хиамыг чанамал, хагас утлагат, утлагат гэж ангилдаг бөгөөд чанамал хиам найрлагадаа илүү их ус агуулдаг тул хадгалах хугацаа ч арай богино байдаг.

Утах гэдэг технологи ажиллагаа бол дулааны боловсруулалтаас гадна утааны өвөрмөц амт, үнэр оруулах зорилготой хийгддэг.

Өнөө үед утааны маханд шингэх ёстой хэсгийг тусгайлан ялган авч, найрлагад шууд хэрэглэснээр боловсруулалтын хугацааг маш ихээр хэмнэх боломжтой болсон.

Шингэн утаа, хуурай утаа гэхээр сонин сонсогдож байна уу 😅
За хиамны тухай товчхон гэвэл ийм байна. Товчхон шүү 😂😂😂
Ийм их ажил, технологи, хөдөлмөр зарцуулан бидний баярын ширээнд ирдэг энэ бүтээгдэхүүнд зүгээр л хэн нэгний ам дамжсан яриагаар битгий эргэлзээрэй.

Наад үйлдвэрүүдэд чинь мэргэжлийн технологичид ажиллаж байгаа, HACCP, ISO гэх мэт том стандарт тогтолцоо нэвтрүүлсэн байгааг нь л хар.

Үйлдвэрлэгчид ч бүтээгдэхүүнээ тайлбарлаж өгөхийн оронд ядаж л маркетинг-аа нитритгүй, эрүүл гэж бүү хий, өөрсдийгөө үгүйсгэхийн дээр, хүмүүст ч буруу ойлголт төрүүлнэ.

#ХүнснийИнженер зөвлөж байна, тосны, уургийн, давсны агууламж өндөр тул #ЗохистойХэрэглэ, ямар ч асуудалгүй.

#ХүнснийИнженер О.Гал-Очир

Шинэ зууны хүнс - Хүнсний инженер групп

Холбоотой нийтлэл:
NO2 буюу нитрит
https://m.facebook.com/groups/723811091813664/permalink/1005441316983972/
HACCP ямар хэрэгтэй вэ?
https://m.facebook.com/groups/723811091813664/permalink/926012664926838/

14/11/2024

Хангарьд Паласт болно.

7-Р САРЫН АМРАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА. Танд баярын ширээгээ засах, амралт зугаалганд авч явах амтат бүтээгдэхүүн хэрэгтэй бо...
09/07/2024

7-Р САРЫН АМРАЛТЫН ХУВААРЬ ГАРЛАА.

Танд баярын ширээгээ засах, амралт зугаалганд авч явах амтат бүтээгдэхүүн хэрэгтэй бол өөрт хамгийн ойр зах болон супермаркетуудаас манай бүтээгдэхүүнүүдийг худалдан аваарай😉

ГЭР БҮЛ, ХАЙРТАЙ ДОТНЫ ХҮМҮҮСТЭЙГЭЭ ХАМТ ЦАГИЙГ ӨНГӨРӨӨЖ, САЙХАН НААДААРАЙ🫰

‘Орхон Энхбүтэмж’ компани нээлттэй АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ явуулж байна. Манай компани нь ажилчдадаа…• Өдрийн х...
20/06/2024

‘Орхон Энхбүтэмж’ компани нээлттэй АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ явуулж байна.

Манай компани нь ажилчдадаа…
• Өдрийн хоол
• Унааны мөнгө
• Хүүхдийн баярын бэлэг [хөөрхөн хүүхдүүддээ]
• Цагаан сарын мөнгөн урамшуулал
• Шинэ жилийн баярын бэлэг
• Олон жил тууштай ажилласны нэмэгдэл гэх мэт маш олон давуу талуудыг санал болгодог.

Та бүхэн найрсаг хамт олонтой хамт ажиллахыг хүсвэл дараах дугааруудаар холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

Холбогдох утас: 96054028, 96064028, 70355807

Хамтдаа ажиллахыг тэсэн ядан хүлээж байя!

🇲🇳Айлчлан ирж буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу 🐲🐉жилдээЮу санасан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай🙏🏻Орхон Эн...
10/02/2024

🇲🇳Айлчлан ирж буй XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу 🐲🐉жилдээ
Юу санасан 9 цагаан хүсэл нь биелэх болтугай🙏🏻

Орхон Энхбүтэмж ХХК

Address

Erdenet

Opening Hours

Monday 08:00 - 18:00
Tuesday 08:00 - 18:00
Wednesday 08:00 - 18:00
Thursday 08:00 - 18:00
Friday 08:00 - 18:00
Saturday 08:00 - 18:00
Sunday 08:00 - 18:00

Telephone

+97696064028

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Enkhbutemj posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Enkhbutemj:

Share