22/09/2026
🇲🇳 Наадам рестораны дараагийн эзнийг хайж байна
4 жилийн өмнө бид Австрали улсад Монголынхоо өв соёл, үндэсний хоол, нүүдэлчин ахуйг бахархалтайгаар танилцуулах нэгэн мөрөөдлөөр Наадам ресторанаа байгуулж байлаа.
Энэ хугацаанд Наадам ресторан маань Канберра төдийгүй Австралийн өнцөг булан бүрээс зорьж ирдэг үйлчлүүлэгчдийн дуртай ресторан болж, Монгол гэрийн дулаан уур амьсгалд үндэсний хоолоо амталж, Монголын соёлыг мэдэрдэг онцгой орон зай болон хөгжлөө.
Биднийг дэмжиж, үйлчлүүлж, сайхан сэтгэгдэл болон дурсамжаа хуваалцсан бүх зочид, Монголчууд, хамт олон, түншүүддээ чин сэтгэлээсээ баярлалаа. 🙏
Одоо Наадам рестораны түүхийн дараагийн бүлгийг нээх цаг ирлээ.
Австралид Монголынхоо хоол, соёлыг цаашид бахархалтайгаар сурталчилж, бэлэн суурьтай, амжилттай бизнесийг үргэлжлүүлэн хөгжүүлэх хүсэлтэй бизнес эрхлэгчийг бид хайж байна.
Та бүхнийг шинээр эхнээс нь босгох шаардлагагүй. Наадам рестораны олон жил бий болгосон нэр хүнд, үйл ажиллагааны тогтолцоо, туршлага, хамт олон таныг хүлээж байна.
Шилжиж очих боломжийн гол давуу талууд
✅ Австралийн цорын ганц Монгол fine-casual ресторан
✅ Google дээр 4.8★ үнэлгээтэй, 500+ сэтгэгдэлтэй
✅ TripAdvisor-т Канберра хотын #31 ресторанаар үнэлэгдсэн
✅ Өвөрмөц интерьер, Монгол гэр, соёлын онцлогтой үйлчилгээ
✅ Бүрэн ажиллагаатай гал тогоо, бүтэн баг хамт олон
✅ Туршигдаж батлагдсан хоолны цэс, жор, сургалтын болон үйлчилгээний цогц гарын авлагууд
✅ Үйл ажиллагаа, брэнд, амжилтаа тасралтгүй үргэлжлүүлэх боломж
Энэ бол Австралид Монгол ресторан ажиллуулахыг мөрөөддөг, эсвэл бэлэн суурьтай хоол үйлчилгээний бизнест хөрөнгө оруулж хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд тохиох ховор боломж юм.
Наадам бол зөвхөн ресторан биш — Австралид Монголынхоо нэр, амт, соёлыг таниулсан үнэ цэнтэй брэнд юм. Бизнесийн дараагийн түүхийг үргэлжлүүлэх хүн магадгүй та байж болох юм. 🇲🇳
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл DM илгээнэ үү.