CaffeMshunshig

CaffeMshunshig Coffee shop, Sourdough bread, breakfast,

17/12/2025

🔥Kuvings Mongolia Шинэ жилийн баярын ХЯМДРАЛ 26%🔥

✨ AUTO10 гарны оролцоогүй хүйтэн нэрэлтэт шүүс шахагч ✨
AUTO10-тай байхад хэрчих хуваах шаардлагагүй учир нь 3000 мл багтаамжтай сав. Амттай шүүс, ургамлын гаралтай сүүг өнөөдрөөс эхлэн гэртээ бэлтгэн хэрэглээрэй!

📅 2025 оны12-р сарын 10-аас 12-р сарын 30хүртэл
📦 Монгол орон даяар хүргэлт үнэгүй
🔧Моторын 10 жилийн баталгаа
💳 Одоо аваад дараа төл ашиглан хүүгүй, шимтгэлгүй 4 хүртэл хуваан төлөх боломжтой.

👉 https://kuvings.mn
☎️ +976 9980-8118 : 9908 5513

01/07/2025
🥰
13/03/2025

🥰

Ө.мэнд 🥰
Сарлагийн шар тос худалдаалагдаад багахан хугацаа өнгөрсөн байна🥰
Шар тосны ашиг тусын талаар мэдээлэл хүргэе🥰
ШАР ТОСНЫ ГАЙХАМШИГ

Манай монголчууд байгалийн эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг боловч эрүүл чийрэг, урт насладаг байсны шалтгаан нь байгалийн ашиг шимийг хүртэж, мөн малын сүү цагаан идээг өргөн хэрэглэж, төрөл бүрийн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон эмчлэн засахад ашиглаж байсан нь өнөөгийн дэлхий нийтэд чухалчлагдаад үнэ нь тэнгэрт хадах болсон химийн найрлагагүй, цэвэр байгалийн гаралтай эрүүл органик хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж ирсэнтэй шууд холбоотой юм.

Монголын уламжлалт эрүүл хүнс болох шар тосны ашиг тусын тухай мэдээлэл бэлтгэлээ. Та бүхэн өөрсдийн мэддэг хэрэглэх аргаас нэмэрлэн баяжуулж, сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй!!!

БАЙГАЛИЙН БҮХ ШИМ НЬ ШАР ТОС ЮМ.

Омего, витамин, антиоксидант, биологийн нэмэлт гээд СҮЛЖЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНРҮҮ их хошуурдаг болж дээ.
ТЭР ЧИНЬ ШАР ТОС ЮМ ШҮҮ ДЭЭ!!!

Үхэр байгалиас 40 гаруй төрлийн эмийн ургамал иднэ. Үнээний сүүг хөөрүүлж өрөм загсаана. Өрөмийг хайлж шар тос хураана. Энэ олон боловсруулалтын үндсэн 300л сүүнээс 1кг шар тос боловсруулдаг.
Бэлчээрийн үхэрний сүүнээс гаргаж авсан органик шар тос нь байгалийн антиоксидант болон CLA (Conjugated Linoleic Acid), Омега 3, 9 болон витамин А, Д, Е, К-р баялаг учир хорт хавдраас сэргийлэхэд чухал ач холбогдолтой. Хоол боловсруулах систем муу хүмүүс өөрийн ходоодноос тосны хүчлийг ялгаруулж чаддаггүй. Тосны хүчил нь хүнд энерги өгөхөөс гадна ходоод гэдсэнд үүсэх хорт хавдар үүсгэгч эстэй тэмцэж цэвэрлэх үүрэгтэй. Харин шар тос нь бусад тосноос ялгаатай нь тосны хүчилээр баялаг юм.

1 - Дархлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.

2 - Жин хасахад туслана.
Шар тосон дахь “линол”-ийн хүчил нь бодисын солилцоог түргэсгэж тураадаг бөгөөд ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг аж. Та өдөр тутамдаа шар тосыг талхан дээр түрхэж, сүүтэй цайндаа амт оруулах гэхчлэн хэрэглэж болох юм.

3 - Хоол боловсруулах системийг сайжруулна.
Хоол боловсруулах системийг сэргээж хоол шингээх үйл явцыг сайжруулдаг. Ингэснээр хоол хүнснээс авах шим тэжээл хүний биед илүү хурдан шингэдэг байна. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. “Бутир”-ийн хүчил нь шар тосонд ихээр агуулагдах бөгөөд ходоод гэдсийг эмчилж, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Мөн ходоод гэдсэн дэх нян бактерийг үгүй хийж, таныг дотроос тань эрүүлжүүлэх болно.

4 - Зүрхний өвчин тусах магадлалыг бууруулна
Шар тосонд ихээр агуулагдах холбосон “линол”-ийн хүчил нь зүрхний өвчин тусах аюулаас сэргийлдэг байна. Мөн бие дэх нян бактерийг давхар устгаж, зүрхний үйл ажиллагааг сайжруулдаг ажээ.

5 - Холестерин бууруулна.
Судалгаагаар шар тос нь холестерины хэмжээг бууруулдаг болохыг тогтоосон билээ. Шар тосонд агуулагддаг холбосон “линол”-ийн хүчил нь бие дэх холестериний түвшин болон “триглицерид”-ийн түвшинг багасгадаг аж.

6 - Арьсыг өнгөлөг болгоно
Шар тосыг тогтмол идэж хэрэглэснээр арьс гэрэлтэж, зөөлөн толигор болж эхэлдэг байна. Нүүр царайг дотоод эрхтний толь хэмээдэг тул шар тос таны бие эрхтнийг эмчилж, эрүүлжүүлснээр арьс тань ч дагаад сайхан, тунгалаг болох юм.

7 - Үрэвслийн эсрэг байгалийн эм.
Шар тос нь тосны хүчилийг ихээр агуулдаг учираас үрэвслийн эсрэг байгалийн эм болдог. Шар тос нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг. Аливаа үрэвсэл нь хорт хавдрын үндэс суурь болдог тул үрэвслийг бууруулах зорилгоор шар тосыг хүнсэнд өргөн хэрэглэж заншихыг судлаачид зөвөлжээ. Ялангуяа ходоод гэдэсний замын болон бүдүүн гэдэсний үрэвсэлтэй хүмүүс шар тосыг ихээр хэрэглэх нь нэн тустай.

8- Ямар ч харшил үүсгэдэггүй.
Шар тос нь ямар нэгэн харшил өгдөггүй. Учир нь шар тосыг гаргаж авах үйл явцад тухайн сүүний бүх хатуулаг, хорт бодис, хлостерин нь устдаг учир хүнсэнд хэрэглэхэд маш тохиромжтой тос юм. Иймд шар тосыг ямар нэг харшил өгнө гэж зоволтгүй хэрэглэж болно. Мөн цагаан хоолтон хүмүүст маш тохиромжтой.

9 - Өндөр хэмд задарч хорт бодис ялгаруулдаггүй
Шар тос нь маш өндөр температурт (250 C/ 480 F) халах чадвартай учир бусад тос шиг урвалд орж хорт бодис болон хлостерин ялгаруулдаггүй онцлогтой. Та шар тосыг хоолоо хуурах, шарах, жигнэх, чанах буюу дангаар нь ч хэрэглэж болно. Өндөр хэмд ууршиж алга болдоггүй тул хэрэглэхэд хамгийн тохиромжтой байдаг. Бусад тоснууд ууршиж, олон хэсэгт задарч, чөлөөт “радикалууд”-ыг бий болгож, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Харин шар тосны тухайд эсрэгээрээ таны эрүүл мэндэд тус болж, эмчилж, анагаах аж.

10 - Өвдөлт багатай амархан төрөхөд туслана.
Төрөх дөхөөд ирэхээр эмэгтэйчүүдэд маань өвдөлт мэдрэгдээд хэцүү байдаг шүү дээ. Тэгвэл эмнэлэг рүү явахаасаа өмнө нэг халбага шар тос халаагаад идвэл илүү хялбар, өвдөлт багатай төрдөг байна.

11- Байгалийн цэвэр амт, үнэртэй хоолны нэмэлт
Шар тос нь бусад хүнсний бүтээгдэхүүнтэй маш сайн зохицдог төдийгүй гайхалтай сайхан амтыг нэмж шим тэжээлт чанарыг нэмэгдүүлдэг тустай.

12 - Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг гэнэ
Тэгэхээр элдэв янзын болсон болоогүй сүлжээний бүтээгдэхүүн биш монгол шар тосоо л идэж байя.

ШАР ТОСНЫ ГАЙХАМШИГ

Өрөм зөөхийг хайлуулахад ялгарах шар өнгөтэй шингэн бодисыг шар тос гэнэ.
Монгол үнээ, хайнагны сүүний шар тос нь шаргал өнгөтэй байдаг бол сарлагийн сүүнийх хурц шар, хонь ямаа ингэнийх цайвар өнгөтэй байдаг байна.

Монгол эмнэлэгт шар тосыг “идээний дээд охь манлай” гэж үздэг.
Сударт тэмдэглэснээр “Шар тосыг тогтмол идвэл зүрхний тамирыг сайжруулан, уушгины хатингарлыг арилгаж, үс гэзгийг шимжүүлээд, царайд енгө нэмэгдүүлж, нүдэнд гэрэл салруулаад, хүйтэнд өлчир, халуунд тэсвэртэй болгоод насан хутгийг уртасгана гэжээ”.
Шар тосны анагаах үйлчилгээ маш олон. Иймээс бид амьдрал ахуйдаа, цай хоолондоо зохистой хэмжээгээр тохируулан хэрэглэвэл эрүүл мэндэд маш сайн бөгөөд эрүүл урт наслахад чухад нөлөө үзүүлэх нь ээ.

Шар тосыг жилийн дөрвөн улиралд хэдийд нь ч хэрэглэж болно. Гэсэн хэдий ч шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг учир хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өөхлөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй ажээ.
Шар тосонд витамин A, E зэрэг шим тэжээлээс гадна исэлдлийг эсэргүүцэгч маш элбэг агуулагддаг. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна.
Витамин D бүрэлдэхийн эх үндэс бөгөөд витамин D нь ясны кальци шингээхэд зайлшгүй шаардагддаг.

Эрүүл мэндийн ашиг тустай шинж чанарууд:

Шар тос зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөгөөс гадна арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг.

Шингэц сайтай:
Шар тос гарган явах явцад лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос хүний биед хурдан шингэнэ.
Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтанд сайнаар нөлөөлдөг. Хоол шингэх явц нь ходоодон дахь халуун орчинтой шууд холбоотой ба шар тосыг хэрэглэх явцад бодисын солилцоог хурдасгаж, хоол шингэх явцыг түргэсгэдэг ажээ.

Дархлаа сайжруулна: Азийн зан заншил болон Орчин цагийн хүнс тэжээлийн судлаач Паул Питчфорд шар тос нь биеийн дархлааны системийг сайжруулдаг хэмээсэн байна.

Нүдний харааг сайжруулдаг ба нүдний эмгэг болон нүдний даралтыг мчлэхэд сайнаар нөлөөлдөг байна

Хорыг тайлна.
Архи тамхи зэргээс биед үлдсэн хорт бодисыг биеээс хөөж гаргах, биеийг эрүүлжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг байна.
Үрэвслийн эсрэг үйлчилнэ.
Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.

Жин хасна.
Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг байна.

“Шар тосыг хэрхэн зохистой хэрэглэх вэ?”

Эмч нар алтан тосыг биед массаж хийх маягаар түрхэж биеийн гормоныг тэнцвэржүүлдэг.
Монголын уламжлалт бариа засалд өргөн хэрэгдэсээр ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үений шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой иллэг, бариа хийж эмчилдэг.

-Мөн он удаан хадгалсан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьс махны өвчин, яр шарханд түрхэж болдог.

– Шар тосыг хайлуулж даавуунд шингээгээд, тостой даавууг галд ээн бүлээсгэж хүүхдийн гэдсэнд жин тавьж, иллэг хийж хий хуйг хөөж гаргадаг.

– Гэдэс өвдөх, хий хатгалгаатай үед хуурсан будааны хальсыг шар тостой холж халаагаад жин тавихад хурдан хугацаанд сайн нөлөө үзүүлдэг.

– Хөлдөж бэртсэн, цас бороонд осгосон, гол усанд унаж чөмөг нь хөрсөн хүнд шар тосыг архинд хийж бүлээсгэн уулгавал осгоо арилж сайнаар нөлөөлдөг.

-Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэн бөглөрөхөд тустай, хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд шар тос маш тустай.

-Түүнээс гадна шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг.

-Гаа, бурамтай буцалгаж уулгавал биеийн хий бүрэлдсэн ба эс шингэсэн өвчинд туслах бөгөөд элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдааж чадна.

– Шар тосыг зул барих, тахил тавих гэх мэт бурхны шашны зан үйлд ихээхэн ашигладаг.

-Ямар ч төрлийн хоолонд хийснээр амт чанарыг улам сайжруулна. Талх нарийн боов бэлтгэх, бүх төрлийн ногоог хуурах, зэрэгт ашиглана. Шар тос хиншүү үл гаргах ба химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь бусад тосноос илүү өндөр бөгөөд 160-190 хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг байна.

Шар тосыг хэрхэн гаргаж авдаг вэ?

Шар, цагаан тос зун, намрын туршид ваар, шил, палантай хувин, торх, гүзээнд хурааж тордож хадгалсан өрөм, зөөхий тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад хайлж шар тос аяндаа ялгарна. Шар тосыг гүйцэд ялгахын тул буцалж буй тосныхоо гуравны нэгээс ихгүй ээзгий хийж хутгана.

Ингэ гүүний сүүг айраглаж исгээд 1000-2000 удаа бүлэхэд мөндөр мэт үрлэн тос унана. Үүнийг өглөөний сэрүүнд хаман авч хүйтэн усанд базан ялгана.

Хайлж байгаа өрмөнд хүйтэн сүү, сүүний шар ус бага зэрэг хийвэл тос ялгарах нь илүү хурдасна.

Шар тосыг хэрхэн хадгалах вэ?

-Намар бэлтгэсэн бог малын гүзээ, давсаг, олгойг сайн дэвтээж, угааж цэвэрлээд үлээж хийгээр дүүргээд амсарыг нь уяж хатаана. Хатаж хэлбэржсэн гүзээ олгойруугаа ялгаж бэлтгэсэн шар тосоо бүлээвтэр үед нь хийж дүүргээд амсрыг боож царцааж, хөлдөөж олон сараар хадгалдаг уламжлалтай.

-Бусад тохиолдолд шил,шаазан, модон сав, зэрэг ус чийгнээс хамгаалсан саванд хадгална.

-Шар тос нь чийгшил багатай тул заавал хөргөгчинд хадгалах шаардлагагүй.
Хадгалахдаа хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ.

-Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

-Сэрүүн, нар тусахгүй газар хадгалж, ямар нэгэн шингэнтэй холилдохоос сэргийлэх хэрэгтэй байдаг байна.

Шар тос бэлтгэх арга:

Хурааж, хуршуулсан өрөм, зөөхий цагаан тосыг тогоонд хийж зөөлөн галаар халааж хутгахад шар тос аяандаа ялгарна. Үүнийг бог малын гүзээ, олгой гэдсэнд хийж царцаагаад хадгална. Шар тосыг гүйцэд ялгахын тулд буцалж буй тосныхоо 1/3-ээс ихгүйд ээзгий хийж хутгаарай. Шар тосыг давсан дотор хадгалвал хөгцөрч муудахгүй.

Үндэснийхээ уламжлалт аргаар бэлтгэсэн эрүүл органик хүнс болох цагаан идээ, сүүн бүтээгдэхүүн, тэр дэндаа шар тосыг ахуй амьдралдаа өргөн хэрэглэхийг уриалж байна.

Мөн шар тосыг бэлтгэн хэрэглэдэг өөрийн аймаг, нутаг орны онцлог арга туршлага, сонирхолтой ач холбогдлынх нь талаар мэдлэгээсээ хуваалцахыг хүсье.

БОРГОЛЖИНДОО ШАР ТОС УТГААД УУГААД ҮЗЭЭРЭЙ...
Сарлагийн шар тос үнэ 5500🥰
Шүншиг кафе М🥰

Ө.мэнд 🥰Сарлагийн шар тос худалдаалагдаад багахан хугацаа өнгөрсөн байна🥰Шар тосны ашиг тусын талаар мэдээлэл хүргэе🥰ШАР...

Blossom bakery "tiramisu"🥰
28/02/2025

Blossom bakery "tiramisu"🥰

24/02/2025
24/02/2025

Алдарт Дубай шоколад ирсэн шүү🥰 мөн манай хамгийн супер бүтээгдэхүүнүүдийн нэг энэхүү жүүс шахагч маань ирлээ сонирхсон үйлчлүүлэгч нар маань ороод ирээрэй🥰
Scent of m coffee shop- shunshig 3 hothon🥰

Үнэхээр супер бүтээгдэхүүн шүү🥰 манайд худалдаалагдаж байгаа шүү гэртээ хүссэн жүүсээ уугаарай🥰 Манай гардаг 100хувийн ж...
24/02/2025

Үнэхээр супер бүтээгдэхүүн шүү🥰 манайд худалдаалагдаж байгаа шүү гэртээ хүссэн жүүсээ уугаарай🥰
Манай гардаг 100хувийн жүүсийг энэ маань яг жимсний амтыг нь ямар ч усгүй сахаргүй гаргадаг шүү дээ🥰

Address

Шүншиг вилла 3, VR7F+RMV Artsat Street, The Deluxe Shunshig Apartment, ХУД/8 хороо, Улаанбаатар
Ulaanbaatar
17101

Alerts

Be the first to know and let us send you an email when CaffeMshunshig posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category