08/03/2026
🌸 MART 8 – ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ӨДӨР 🌸
1900-аад оны эхээр эмэгтэйчүүд хөдөлмөрийн шударга нөхцөл, эрх тэгш байдлын төлөө нэгдэж тэмцсэн түүхээс энэ өдөр үүсэлтэй. Тэдний зориг, эв нэгдлийн үр дүнд дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрх, боломжийг хүндэтгэн тэмдэглэдэг өдөр болсон юм.
Өнөөдөр бид ээж, эхнэр, охин, найз бүсгүй гээд амьдралын маань хамгийн үнэ цэнтэй хүмүүс болсон бүх эмэгтэйчүүддээ талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлдэг өдөр билээ.
Radiodept Restaurant хамт олноос
✨ бүх сайхан эмэгтэйчүүддээ
Мартын 8-ны баярын мэнд хүргэе. 🌷