26/09/2026
🍰 ЕРДӨӨ 5 ОРЦТОЙ ГУРИЛГҮЙ CHEESECAKE
🛒 ОРЦ:
🤍 Крем чийз— 500 гр
🤍 Элсэн чихэр — 200 гр
🤍 Өндөг — 3 ш
🤍 Сүүн крем (whipping cream)— 250 гр
🤍 Крахмал — 30 гр
👩🏻🍳 ХИЙХ АРГА:
1️⃣ Крем чийзээ өрөөний хэмд зөөлрүүлээд миксерээр нэгэн жигд болтол нь миксердэнэ.
2️⃣ Элсэн чихрээ нэмээд бүрээ уустал миксердэнэ.
3️⃣ Өндгөө нэг нэгээр нь нэмж, нэмэх бүрдээ нэгэн жигд болтол дунд хурдаар миксердэнэ.
4️⃣ Сүүн кремээ нэмээд ойролцоогоор 1-2 минут нэгэн жигд болтол нь миксердэнэ.
5️⃣ Эцэст нь крахмалаа нэмээд бөөгнөрөлгүй, жигд зуурмаг болтол миксердэнэ. Ингээд cheesecake-ний зуурмаг бэлэн боллоо🤍
6️⃣ Бэлэн болсон зуурмагаа хэвэндээ хийнэ.
4-5 удаа хэвийш цохиж зуурмагийн хийг гаргана.
🔥 Урьдчилан халаасан шарах шүүгээнд 220°C-т 25–28 минут шарна.
Өрөөний хэмд бүрэн хөргөөд хөргүүрт 8-10 цаг амраана.
✨ Анхаарах зүйл:
Бэлэн болсон cheesecake нь шарах үедээ бага зэрэг хөөж, зөөлөн, чичирхийлсэн бүтэцтэй байх нь хэвийн. Хөрөх явцдаа бага зэрэг сууж, бүтэц нь илүү тогтворжино.
🤎 Бүрэн хөрсний дараа крем, шоколад гэх мэт өөрийн хүссэн чимэглэлээрээ бялуугаа чимэглээрэй. Ингээд л ердөө 5 орцтой, гурилгүй, зөөлөн кремлэг cheesecake бэлэн боллоо. 🍰 Жороо хадгалж аваад дагаад хийгээрэй ✨️✨️✨️
#АмттайУрлан #Жор #Бялуу #Амттан