Soso Foods Llc

Soso Foods Llc Завгүй хүн бүрт зориулсан амттай гэрийн хоол.

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.Элгээрээ энх амгалан, төрл...
20/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сайхан шинэлээрэй

Манайх шүү энэ хаяг дагчаарай кк
29/01/2026

Манайх шүү энэ хаяг дагчаарай кк

Өглөөний мэнд. 🌕 Цагаан сарын баярын хүндэт идээ шүүс — ууц, өвчүү жигнэх үйлчилгээМанай хамт олон энэ жил 9 дэх жилдээ ...
29/01/2026

Өглөөний мэнд.

🌕 Цагаан сарын баярын хүндэт идээ шүүс — ууц, өвчүү жигнэх үйлчилгээ
Манай хамт олон энэ жил 9 дэх жилдээ та бүхэндээ найдвартай, цэвэр орчинд үйлчилж байна.

📅 Ууц, өвчүү хүлээн авах хугацаа:
2026 оны 2-р сарын 12–14

⚠️ Анхаарах зүйлс:

Махаа сайтар гэсгээж авчрах

Ууцны сүүлний үсийг засахгүй, хайрч хуйхлахгүй байх

Өвчүүний хормойг тайрч багасгахгүй авчрах

Засаж байх явцад хутганы үзүүр орох төдийд сүүл хагарах эрсдэлтэйг анхаарна уу

💰 Үнэ ханш:

Ууц, өвчүү жигнэх – 70,000₮

Махаа ууцаар янзлуулж бэлдүүлэх – 10,000₮

Дээр нь тавьдаг жижиг мах чанах – 20,000₮

(Ноднин 80,000₮ байсан үнийг энэ жил эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан буурууллаа.)

✅ Давуу тал:

Цэвэр, тохилог ажлын байр

Олон жилийн туршлагатай хамт олон

Зөвхөн жигнэж болгох үйлчилгээтэй
❌ Өвчүү шарах, утах үйлчилгээ байхгүй

📣 Ойр хавийн хэрэгтэй хүмүүст нь дуулгаж өгөөрэй. Баярлалаа 🥰

📞 Утас: 8802-3171
📍 Хаяг:
БЗД, Эмнэлгийн ард
ШУТИС-ийн 6-р байр (хуучин Холбооны сургуулийн урд)
Өргөө хотхон, 78-р байр
Soso Foods LLC

📍 Байршил: https://maps.app.goo.gl/oUbji4VpgHM7RqLU9?g_st=ic

Цагаан сарын ажлаа гялалзуулж эхэлсээн. Танай бууз банш ямар уу? гээд асуусан хүмүүстээ зориулж бичиж байна. 😊Манайх гэр...
22/01/2026

Цагаан сарын ажлаа гялалзуулж эхэлсээн.
Танай бууз банш ямар уу? гээд асуусан хүмүүстээ зориулж бичиж байна.
😊Манайх гэрийн амтыг танд гэсэн сэтгэлээр ажилладаг олон жилийн туршлагатай хамт олон ажилчидтай. Есөн жил жилийн дөрвөн улирал бууз баншаа хийсээр ирсэн.
😋 Хийсэн бууз баншаа зориулалтын түргэн хөлдөөгчинд хөлдөөдөг.
😘Манайх буузаа цэвэрхэн ажлын байранд үйлдвэрлэдэг.
🤗Манайх буузныхаа үхэр, хонины махаа гараараа татаж, гурилыг нь гараараа нимгэн элддэг.
☺️Манайх буузаа давс сармис, сонгиноор амталсан. Өөр амтлагч хийдэггүй. Байнга л чанартай, хямд үнийг баримталсаар ирсээн. Материалын үнийн өсөлт арай л их бна.
😊 Бууз 1кг=28ш-30ш, үнэ1кг=22к
Банш 1кг=70ш-80ш, үнэ 1кг=23к
☺️2026.02.05 хүртэл захиалгаа аваад хаанаа. ☎️88023171. Ойр хавийн хэрэгтэй хүмүүст шэйр хийж хүргээд өгөөрэй найзуудаа.
Үргэлж хамт байдаг харилцагч хэрэглэгч нартаа мааш их баярлалаа😘

21/01/2026

Энэ жилийн Цагаан сарын буузны захиалгаа 02.05н хүртэл аваад дуусганаа. Эртхэн захиалгаа өгөөд аваарай

2025он 🎄 Soso food’s llc хувьд дурсамж, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Хамт олоноо тусалж, дэмжин олон сайхан зүйл ...
30/12/2025

2025он 🎄 Soso food’s llc хувьд дурсамж, амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа. Хамт олоноо тусалж, дэмжин олон сайхан зүйл хамтдаа хийжээ бид.
Шинэ жилийн баяраа халуун орноор гайхалтай сайхан аялаад, онгоцноос буугаад л ирээд ханцуй шамлан ажилдаа орсон хамт олноороо бахархаж баярлах юм.
Шинээр нэрийн бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаж, бүх сүлжээ дэлгүүрт гэрээгээр нийлүүлж, зах худалдааны төв, супермаркет, хүнсний дэлгүүрүүд, рестарон, хоолны газрууд нэмэгдэж, 16аймагт нийлүүлэлт хийж хэрэглэгч нар маань 1000 1000-р нэмэгдэжээ. Харилцагч хэрэглэч хамтран ажилладаг та бүхэндээ маш их баярлалаа. Мөн бид итгэл дааж, чанараа хадаглан эрүүл чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үргэлж хичээж ажиллах болноо.
Та бүхэндээ шинэ жил шинэ оны баярын мэндийг хүргэж, ирж буй шинэ онд эрүүл энх, элбэг дүүрэн байх болтугай🎄🇲🇳🙏🏼🥳😍
Soso food’s llc хамт олноос.
one Soso Soso

Soso food's llc Захиалга авах утас ☎️8802-3171.  #Хөөрхөн хэрчсэн гурил  #Хөөрхөн мантуу маань үйлдвэрийн хүчин чадлаа н...
11/11/2025

Soso food's llc Захиалга авах утас ☎️8802-3171.
#Хөөрхөн хэрчсэн гурил
#Хөөрхөн мантуу маань үйлдвэрийн хүчин чадлаа нэмсэн учраас 5дахь үеийн шинэ харилцагчидаа хүлээж авахад бэлэн боллоо.
Манай бүтээгдэхүүнүүд нь хугацаа уртасгагч, бэхжүүлэгч хуурай өндөг, хатаасан ногоо гээд элдэв нэмэлт химийн орц найрлага ороогүй, мөн зориулалтын цэвэр ажлын байранд хийж шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа учраас эргэлзэлгүй худалдан аваарай.
Хүнсний дэлгүүр, хоолны газар, цэцэрлэг сургууль, ресторан, хувиараа ажилладаг бүх хүмүүстэй хамтран ажиллаж бэлтгэн нийлүүлнэ.
Нөат төлөгч учраас нөат-тэй үнээр авч болно шүү.
Мантууны төрөл:
😃Шөлний жижиг хөөрхөн
😃Хавчуурга хийхэд зориулсан хавтгай хөөрхөн
Гурилын төрөл маань гараар элдэж хайрдаг учраас яг л гэртээ бэлддэг гурил шүү
🙂Пиартан
🙂Дэлгэмэл
🙂Хэрчсэн гэсэн төрлөөр бүгд нэг үнээр гарч байгаа нь давуу талтай.
Хамтран ажилладаг хүнсний дэлгүүрийн харилцагч та бүхэндээ баярлалаа..

Өглөөний мэнд.Манай хамт олон  бүтээгдэхүүн нэмж байгаа учраас нээх хөөрхөн яаааг сэтгэлээсээ тууштай ажил хийх таван эм...
03/11/2024

Өглөөний мэнд.
Манай хамт олон бүтээгдэхүүн нэмж байгаа учраас нээх хөөрхөн яаааг сэтгэлээсээ тууштай ажил хийх таван эмэгтэйг сургаж ажилд авна. Яг ажил хийе гэсэн хүн л авна шүү.
Цалин 1.800.000.
Ажлын 5н өдөртэй
Илүү цаг бодож олгодог учрасс нэмэлт цалин авах боломжтой.
Гэр нь БЗД-н эмнэлэгийн ойролцоо байвал сайн шүү.
Өглөө ээлж 08-17.00
Орой ээлж 17.00-23.30 хүртэл ажиллана.
Цалин 5хоног-р авч болно.
Ойр хавьдаа дуулгаад ажил хийчих хүнд санал болгоорой найзуудаа. БАЯРЛАЛАА.
☎️ 8802-3171 one

Оройн мэнд. Soso food's llc Захиалга авах утас 8802-3171.Шинэхэн  #Хөөрхөн хэрчсэн гурил худалдаанд гарахад бэлэн боллоо...
15/09/2024

Оройн мэнд.
Soso food's llc Захиалга авах утас 8802-3171.
Шинэхэн #Хөөрхөн хэрчсэн гурил худалдаанд гарахад бэлэн боллоо.
Нимгэн элдэж хайрсан яг л гэртээ бэлдэж хэрэглэдэг гурил шүү.
Манай бүтээгдэхүүнүүд нь хугацаа уртасгагч, бэхжүүлэгч хуурай өндөг, хатаасан ногоо гээд элдэв нэмэлт химийн орц найрлага ороогүй, мөн зориулалтын цэвэр ажлын байранд хийж шинжилгээнд тогтмол хамрагдаж байгаа учраас эргэлзэлгүй худалдан аваарай.
Хүнсний дэлгүүр, хоолны газар, цэцэрлэг сургууль, хувиараа ажилладаг бүх хүмүүстэй хамтран ажиллаж бэлтгэн нийлүүлнэ.
Нөат төлөгч учраас нөат-тэй үнээр авч болно шүү.
Гурилын төрөл маань
🙂Пиартан
🙂Дэлгэмэл
🙂Хэрчсэн
🙂Бүхэл үрийн гэсэн төрлөөр бүгд нэг үнээр гарч байгаа нь давуу талтай.
Хөөрхөн мантуугаа авахдаа захиалгаа өгөөрэй
Хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаa.
one

  маань гялс олон хүнд хүрчээ.Маш их баярлалаа та нартаа🙏. Ямар ч хоолонд хэрэглэхэд тохиромжтой.Энэ удаа хуйцаанд хэрэг...
01/04/2021

маань гялс олон хүнд хүрчээ.Маш их баярлалаа та нартаа🙏. Ямар ч хоолонд хэрэглэхэд тохиромжтой.
Энэ удаа хуйцаанд хэрэглэх заавар оруулая.
🥦Хуйцаа хийх
Мах, хонины сүүлээ нимгэн зорж хэрчээд сонгино, сармис, хау-жу, да-люу(хуйцаа амтлагч) давс, перецээр амтлаж махаа хуурч шөлөө буцалгаад гялс багцны манжин лууван байцаагаа бөөрөнхий махаа хийж 5минут буцалгаад, дэвтээсэн пүнтүүз ,шарсан төмс,хийж дахин 5минут буцалгаад амттай хуйцаа бэлэн болно.
Шөлний аягаар 10-12порц хуйцаа гарна.
🥦 жигнүүрийн ууранд болон богино долгионы зууханд 5минут халааж хэрэглээрэй.
Хадаглах заавар:
Хөргүүрт 7 хоног
Хөлдөөгчинд 14-21хоног хадаглана.
Үнэ: нэг багц нь 25к
☎️88023171 захиалж хүргүүлээд аваарай.
Сайхан хооллоорой
Баярлалаа🙂.

Address

Баянзүрх дүүрэг 22-р хороо 78
Ulaanbaatar
.

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97688023171

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Soso Foods Llc posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Restaurant

Send a message to Soso Foods Llc:

Share