Busan Ocean Mongol karaoke&pub

Busan Ocean Mongol karaoke&pub Пүсан Ocean karaoke&паб
010-7731-9001
부산광역시 수영구 남천동로 105
2-р шугам 211( 남천역) 1-р гарц

28/09/2026
06/09/2026

Нэг зүйлийг маш тодорхой хэлмээр байна.

Манай караокед зодоон, хэрүүл гарах болгонд салгах гэсэн нөхөр бид хоёр руу дайрч, харааж, түлхэж, бүр цохиж уураа гаргадаг байдлаа ОДОО БОЛЬЦГОО!!!

Өмнө нь би “за яах вэ, согтуу хүмүүс юм чинь”, “таньдаг хүмүүс юм чинь”, “эртний танилууд юм чинь” гээд маш олон удаа дуугүй өнгөрөөсөн. Гэтэл дуугүй байх тусам улам даварч, намайг доромжилж, дээрэлхэж болдог хүн шиг харьцдаг болжээ.

Энэ газар та нарын бусдад гаргаж чадахгүй байгаа уур бухимдлаа гаргадаг, хүн харааж доромжилдог, юм эвдэж сүйтгэдэг газар ОГТ БИШ.

Манай караокед гарч байсан зодоон, хэрүүлүүдийг бодоод үзэхээр дандаа л цөөхөн хэдэн хүн давтан давтан ийм асуудал гаргадаг. Бараг таван хуруунд багтахаар хүмүүс.

Тэгээд хамгийн харамсалтай нь ихэнх нь гаднын, танихгүй хүмүүс БИШ. Манайхтай ойрхон амьдардаг, олон жилийн өмнөөс таньдаг, бүр дотны хүмүүс байдаг.

Дотны, таньдаг гэхээрээ “хямдруул”, “собис өг” гэж даварна. Өгөхгүй бол муулна. “Шигдан шиг үнэтэй караоке шүү дээ, манайх....!!!

Харин намайг огт танихгүй, холоос ирсэн хүмүүс орж ирээд сайхан үйлчлүүлж, хүн шиг хүндэлж харьцаад гардаг.

Тэгэхээр одооноос “таньдаг хүн юм чинь”, “эртний танил юм чинь”, “за яах вэ дээ” гээд өнгөрөөдөг зүйл байхгүй.

Нэг дууны төлөө үхэх, алахдаа тултал уурлаж, өөрийнхөө ааш авирыг барьж чадахгүй байгаа бол манай караокед битгий ирээрэй.

Насанд хүрсэн хүн бол өөрийнхөө үйлдэлд хариуцлага хүлээж чаддаг байх ёстой.

Одооноос эхлээд манай газарт орж ирээд санаатайгаар хэрүүл, зодоон үүсгэх, хүн рүү дайрах, гар хүрэх, эд зүйл эвдэж сүйтгэх тохиолдолд “таньдаг хүн” гэж харгалзахгүй. ХУУЛИЙН ДАГУУ асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг хатуу анхааруулж байна.

Харин өмнө нь “зодоон болох вий” гээд манайхаар орохоос санаа зовдог байсан хүмүүс маань айлтгүй ирээрэй.

Асуудал гаргадаг хүмүүс үнэндээ маш цөөхөн байдаг шүү. Өөрсдөө л сүр бадруулж, баатар мэтээр болсон явдлаа гайхуулж ярьдаг болохоос үнэндээ хэдхэн хүн л байгаа.

Бас нэг зүйл байна.

Манай хоёр зөөгч охинтой элдвээр ярьж, доромжилж, ширээний хүүхэн шиг харьцдаг хэд хэдэн хүн байна.

Яагаад?

Өөрийнхөө дүү шиг залуухан охидтой яагаад ингэж харьцдаг юм бэ?

Солонгос караокед орохоороо ажилчидтай нь хамгийн эелдэг сайхнаараа харьцаж чаддаг мөртлөө монгол хүн ажиллаж байхаар яагаад нохой муур дуудаж байгаа юм шиг дуудаж, загнаж, доромжилж, дээрэлхдэг юм бэ?

Манай ажилчид ч, би ч та нарт үйлчилж байгаа болохоос ТА НАРЫН ДОРОМЖЛОЛЫГ ТЭВЧИХ гэж ажиллаж байгаа хүмүүс биш.

Олон жилийн танилууддаа аль болох хямд үйлчилье, урамшуулъя, сайхан харьцъя гэж боддог. Гэтэл хичээх тусам улам их зүйл нэхэж, өгөхгүй бол муулж, араар янз бүрийн яриа гаргадаг хүмүүс ч байна.

Нэг удаа өөрсдийгөө миний оронд тавиад бодоод үзээрэй.

Та нарын ээж, эгч, дүү чинь над шиг гадаадад амьдралаа авч явах гэж хичээгээд нэг газар ажиллуулж байхад нь хүмүүс орж ирээд хамаг юмыг нь эвдэж, идэж ууж байсан зүйлээ шидэж цацаж, элдвээр харааж доромжлоод, цээжээ дэлдэж байгаад гараад явсан гэж сонсвол та нарт ямар санагдах вэ?

Эсвэл би танай гэрт очоод хамаг юмыг чинь эвдэж, идэж ууж байгаа юмыг чинь шидэж цацчихаад, та нарыг харааж доромжлоод гараад явбал ямар байх вэ?

Яг адилхан.

Энэ газар миний амьдралаа авч явах гэж хөдөлмөрлөж байгаа газар. Миний ажил. Манай ажилчдын ажлын байр.

Би хэнийг ч “манай караокед битгий ир” гэж байгаа юм БИШ.

Хүн шиг сайхан ирээд, дуугаа дуулаад, хөгжилдөөд, бусдыгаа болон манай ажилчдыг хүндлээд гардаг хүнд манай хаалга үргэлж нээлттэй.

Харин уураа барьж чаддаггүй, согтох болгондоо бусдад гар хүрдэг, юм эвддэг, ажилчдыг доромжилдог зангаа орхиж чадахгүй бол МАНАЙХААР БИТГИЙ ИРЭЭРЭЙ.

Таньдаг ч бай, таньдаггүй ч бай ялгаагүй.

Хүндэлж харьцвал бид ч бас хүндэлж үйлчилнэ.

Бид ч гэсэн хүн.
Биднийг бас хүн шиг хүндэлж харьцаарай.

Манайх чинь монгол дуутай караоке шүү дээ 😁🎤Заримдаа “Караоке нь бас тусдаа мөнгө авдаг юм уу?” гэж асуух хүмүүс мэр сэр...
05/09/2026

Манайх чинь монгол дуутай караоке шүү дээ 😁🎤
Заримдаа “Караоке нь бас тусдаа мөнгө авдаг юм уу?” гэж асуух хүмүүс мэр сэр байдаг юм.
Мэдээж дуулахгүй, зааланд зүгээр ярьж сууж байгаад гарсан хүнээс караокены мөнгө авдаггүй шүү 🙋‍♀️😄
010-7731-9001

19/08/2026

Жилийн хирнээсээ салж санаа амарлаа 😂
Бүх буйдангуудаа угаалаа✨
Одоо шал руугаа л асгаарай, манайхаан ккк 😂🍻

Busan Ocean Mongol Karaoke 🎤🍺
📞 010-7731-9001

김로나
Enkhbaatar Uyanga

Mongol karaoke 부산광역시 수영구 남천동로 105 Gwanlli dalain ergees 5min
08/08/2026

Mongol karaoke
부산광역시 수영구 남천동로 105
Gwanlli dalain ergees 5min

01/08/2026

Busan mongol karaoke 010-7731-9001
부산광역시 수영구 남천동로 105

Address

부산광역시 수영구 남천동로 105
Busan
48307

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Busan Ocean Mongol karaoke&pub posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share